Даваа гаригаас 11-ээс доош насныхныг вакцинжуулна | News.MN

Даваа гаригаас 11-ээс доош насныхныг вакцинжуулна

Даваа гаригаас 11-ээс доош насныхныг вакцинжуулна

Даваа гаригаас 11-ээс доош насныхныг вакцинжуулна

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдварын тархалт эрчимжиж, 11-ээс доош насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвдсөн тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндэрч байна. Тус насны бүлэгт хамаардаг хүүхдүүд Covid-19-өөр өвдсөн үедээ ханиад томуу болон сүрьеэтэй хавсарсан тохиолдолд амь насанд ч аюултай гэдгийг анхааруулсан. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр /2021.9.10/  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэрээ хүүхдийн дархлаажуулалтыг ирэх Даваа гаригаас эхлүүлэх үүрэг өгсөн байна. Одоогоор вакциныг хийж эхлэх тодорхой хугацааг баталж гаргаагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар дархлаажуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр хэлэлцэж байгаа юм байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өгсөн бөгөөд нэг тун вакциныг нэг хүнд хийх аж.

Томуугийн вакциныг одоогийн байдлаар 11-ээс доош насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж буй. Учир нь бага насны хүүхдүүдийн халдварт өртөх эрсдэл өндөр байна. Гэхдээ томуугийн вакцинд хамрагдсан хүүхдүүд Covid-19-өөр өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй.

COVID-19-ӨӨС БҮРЭН СЭРГИЙЛЖ ЧАДАХГҮЙ Ч ТОМУУГИЙН ВИРУСЭЭС 50 ХҮРТЭЛХ ХУВЬ ХАМГААЛНА

Энэ вакцин нь ханиад томуугийн вирусээс 50 хүртэлх хувь хамгаалдаг. Түүнээс томуугийн эсрэг вакцин хийлгээд тайвширч болохгүй гэдгийг онцолсон юм байна. Хэрэв вакцин хийж эхлэх тушаал батлагдчихвал ирэх долоо хоногоос бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм. Ингэхдээ харъяа дүүргийн өрхийн эмнэлэгт хийхээр төлөвлөжээ.

Мөн сургуулийн орчинд хүүхдүүдийг дархлаажуулах эсэх талаар судалж байгаа бөгөөд боломжтой бол улсын сургуулиудад дархлаажуулалтын баг очиж хийх  аж.

Өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхэлсэн хүүхдийн вакцинжуулалтад одоогийн байдлаар 12-17 насны зорилтот бүлгийн хүүхдүүдийн 84 орчим хувь хамрагджээ. Хичээл, сургууль танхимаар орж эхэлж байгаа энэ үед 11-ээс доош насны хүүхдүүдийг хэрхэн дархлаажуулах талаар яам болон холбогдох байгууллага, ДЭМБ судалгаа хийж байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлсэн юм. Юуны түрүүнд хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх үе ойртсон учир томуугийн вакцины татан авалтыг нэмж хийж, 11-ээс доош насны хүүхдүүдийг эхний ээлжид бүрэн хамруулахаар төлөвлөсөн байна. Учир нь хүүхэд томуугаар өвдөж, Covid-19-тэй хавсарвал маш хүнд өвчилнө.

Мөн зорилтот бүлгийн буюу вакцин хийлгээгүй байгаа хүүхдүүдээс тусгайлан сонгож дотоодын Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн иммуноглобулинаар дархлаажуулахаар болсон.

Хүчин чадлаас хамаарч тус уургийг бага тун үйлдвэрлэж байгаа учраас тураалтай, төрөлхийн хүнд өвчтэй зэрэг 3000 орчим хүүхдийг эхний ээлжинд хамруулахаар болжээ. Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүд дараа нь Covid-19-ийн вакциндаа заалтын дагуу хамрагдах боломжтойг ч яамнаас мэдээллээ.

Энэ жил улирлын томуугийн вакцинд 0-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам болох 360 мянган иргэнийг хамруулах урьдчилсан статистик гарчээ.

Цар тахлын халдварын тархалт өндөр байгаатай зэрэгцээд 9-11 сард хүүхдүүд томуугаар өвчлөх нь элбэг байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Б.Бямбадоржийн мэдээлснээр Covid-19-ийн онцгой нөхцөлд томуугийн дэгдэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өнгөрсөн жил бага байжээ. Гэхдээ бага насны хүүхдүүдийн ханиад, томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа болох эрсдэл улирлын чанартай өндөр байсныг эмч нар онцолж байна.

Мөн Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 109.70.100.24

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

МАН ОДОО БОЛЬ 2021-09-10 66.181.189.123

ЭНЭ МАН ОДОО ХҮҮХДҮҮДИГ МИНЬ ХЯДАХААР ШИЙДЖЭЭ, ӨӨРСДӨӨ ХИЙЛГЭДЭГГҮЙ,

Avatar

УОК д 2021-09-10 124.158.69.170

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР НЬ ВАКЦИНЖУУЛААРАА, ХҮЙТЭНД ГАДУУР АВЧ ЯВЖ ГАДАА ОЧЕРЛОЖ ХҮҮХДҮҮД ХАНИАД ТОМУУ ХҮРЧИНЭ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ХУД-ийн 19-р хорооны Өрхийн эмнэлгийг хариуцсан хүн гэж байна уу 2021-09-10 192.82.71.38

Манай ХУД-ийн 19-р хорооны Өрхийн эмнэлэг ахмадууддаа хөнгөлттэй эмийн код өгч чадахгүй чирэгдүүлж байна. Сүлжээ ажиллахгүй байна гэж ам тагладаг байсан бол өнөөдөр утаснуудаа ч авахаа больж. Манай төрийн албаныхан нэг иймэрхүү. Цаана нь сүлжээ хариуцсан нэг хариуцлагагүй нөхөр ажлаа хийхгүй цалин аваад сууж байнаа нь ойлгомжтой. Хөрөнгө мөнгө шаардахгүй ийм ажлаа хийхгүй улсыг чинь яалтай билээ. Манай төрийн албанд ажлаа хариуцдаг, хариуцуулдаг зүйл алга байна даа.

Avatar

эмч 2021-09-10 112.72.15.210

Өрхийн эмнэлэг, Дүүргийн эмнэлгүүд бүгд хувьд шилжсэн, ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж