Хятад руу буцах хүсэлтэй оюутнууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

Хятад руу буцах хүсэлтэй оюутнууд мэдээлэл хийнэ

Хятад руу буцах хүсэлтэй оюутнууд мэдээлэл хийнэ
Ньюс агентлаг өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:00 ЦАГТ 
 Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр 1,27 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно. Арга хэмжээнд ЭМ-ийн сайд С.Энхболд, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар болон албаны хүмүүс оролцоно.
Хаана: ЭМЯ
Утас: 99032981, 99741854
11:00 ЦАГТ 
-БНХАУ-д суралцдаг бүтэн хоёр жилийн турш мэргэжлийн онцлогоос шалтгаалан онлайн хичээлгүй, онлайнаар төгсөх боломжгүй нэн шаардлагатай, зайлшгүй буцах оюутнууд Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийнэ. Холбогдох дугаар: 88330739
-Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн залуучууд өөрсдийн старт-ап санаагаа 3 өдрийн турш уралдууллаа. Нийслэлийн 9 дүүргээс "Хурдасгуур" хөтөлбөрт нийт 43 баг шалгарч, эдгээр багуудаас 19 нь гарааны бизнес ээ эхлүүлэх 10 САЯ хүртэлх төгрөгний буцалтгүй санхүүжилт авахаар болсон юм. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор төвд болно. Холбогдох утас: 99171692
11:30 ЦАГТ
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Монгол Улсын их сургуулийн судалгааны лабораториудад нийлүүлэгдэх нийт 8,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 109 нэр төрлийн 148 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа оны бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки болон бусад албаны хүмүүс оролцоно.
Хаана: МУИС-ийн Номын сан 501 тоот
Утас: 99710881 Б.Номин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж