Германы хөлбөмбөгийн одод торгууль ногдуулж, ялаас мултлав

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Германы хөлбөмбөгийн одод торгууль ногдуулж, ялаас мултлав

Германы хөлбөмбөгийн одод торгууль ногдуулж, ялаас мултлав

Германы шүүхээс хөлбөмбөгийн од Жером Боатенгэд экс найз бүсгүйгээ зодсон хэрэгт 1.8 сая еврогийн торгууль ногдуулжээ. “Бавари Мюнхен” болон Германы шигшээ багийн тоглогч тэрбээр өнгөрсөн 2018 онд маргааны улмаас экс найз бүсгүйгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь шүүхээр нотлогдсон байна. Ихэр охиных нь ээж Шерин шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө зодуулснаас болж хэсэг хугацаанд амьсгалж чадахгүйд хүрсэн гэж мэдэгджээ.

Германы хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт таван жил хүртэл хугацаагаар шоронд хорих заалттай боловч Жеромд өндөр торгууль ногдуулан ялаас хэлтрүүлжээ.

Шүүх хурлын өмнө прокуророос мэдээлснээр Жером нь 2018 оны долдугаар сард Карибын тэнгис орчим амарч байхдаа найз бүсгүй рүүгээ ширээний гэрэл, сэрүүцүүлэх жижиг сэнс зэргийг авч шидэн биед нь гэмтэл учруулсан гэжээ. Харин хохирогчийн мэдүүлснээр Жером түүнийг цохиж, үснээс нь зулгааж, хазсан гэнэ. Тэдний шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сард товлогдсон ч гэрч оролцох боломжгүй болсноос хойшилсон байв.

Жером нь улсынхаа нэрийг гаргасан алдартай хөлбөмбөгч юм. Тэрбээр Бавари Мюнхен багт 22 цом хожсоны дунд Аваргуудын лигийн хоёр цом багтана. Түүний  Бавари Мюнхен багтай хийсэн гэрээ энэ зун дууссанаар чөлөөт солилцоогоор Францын багт шилжжээ.

Үүнээс гадна түүний өөр нэг экс найз бүсгүй, 25 настай загвар өмсөгч Касиа Ленхардт нь өнгөрсөн хоёрдугаар сард Берлинд амиа егүүтгэжээ. Тухайн үед тэрбээр Катар дахь дэлхийн цомын тэмцээнд оролцож байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж