Д.Амартүвшин Германы лигт барилдахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин Германы лигт барилдахаар болов

Д.Амартүвшин Германы лигт барилдахаар болов

Өнөө цагийн Монголын шилдэг жүдо бөхийн тамирчдын нэг Гавьяат тамирчин Д.Амартүвшин Герман улсыг зорьжээ. Өдгөө 33 настай түүний хувьд тус улсын жүдо бөхийн Бундеслигийн Хамбург багт харьяалагдаж,  -60 кг-ын жинд хүч үзэхээр болсон аж.

Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа “Германы бундеслигт Хамбург багийн 60 кг-ыг төлөөлж барилдахаар урилгаар ирлээ. Тэмцээн уралдаанд явахад тусалж, дэмждэг Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, багш дасгалжуулагчид, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Наранмандал компани хамт олон болон найз нөхөд ахан дүүсдээ баярлаж явдгаа илэрхийлье” гэжээ.

Германы жүдогийн Бундеслиг нь эрэгтэй хоёр дивизонтой бөгөөд Хамбург баг нь дээд дивизондоо дөрвөн удаа түрүүлжээ.

Тэрбээр Хамбург багийн -60 кг-ын ганц бөх биш. Түүнтэй гарааны эрхийн төлөө Германы Моритц Плафки, Азербайжаны Туран Баырамов, Киргизийн Отар Бестаев, Америкийн Брэндон Чан, Гүржийн Лухуми Чхвимиани, Оросын Шахават Гаджиев, Украины Кырыл Самотуг нар өрсөлдөнө.

Германы жүдо бөхийн Бундеслиг нь 1956 оноос эхлэлтэй бөгөөд эрэгтэйчүүдийн нэгдүгээр дивизон нь 16 багтай, хойд, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг аж. Улирлын төгсгөлд хэсэгтээ удаалсан хоёр баг хоёрдугаар дивизон руу унадаг дүрэмтэй. Харин аваргын төлөө хэсэг тус бүрээ толгойлсон дөрвөн баг хоорондоо өрсөлдөнө.

Д.Амартүвшин Токиогийн олимпийн эхний шатандаа Нидерландын Торнике Цьякадоеад ялагдсан билээ.

Д.Амартүвшин нь жүдо бөхийн 2013 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 2016, 2017, 2018 онуудын Дэлхийн мастерсаас гурван хүрэл медаль, Гранд Сламаас найман медаль, Гранд Пригээс 17 медаль тус тус хүртсэнээс гадна самбо бөхийн 2011 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж