Беларусьт орос хөлсний цэргүүдийг барих ажиллагааг АНУ-аас санхүүжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Беларусьт орос хөлсний цэргүүдийг барих ажиллагааг АНУ-аас санхүүжүүлсэн

Беларусьт орос хөлсний цэргүүдийг барих ажиллагааг АНУ-аас санхүүжүүлсэн

Беларусьт өнгөрсөн жил Оросын 20 гаруй хөлсний цэргийг баривчилж, хорьсон нь АНУ-ын тагнуулын албаны нууцаар дэмжиж санхүүжүүлсэн Украины тагнуулын тусгай ажиллагаа байсан талаар "CNN" агентлаг мэдээлжээ.

Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард Киевийн дайчид Беларусийн эрх баригч нартай зөвлөлдөж, ОХУ-ын 33 иргэнийг сонгууль будилаантуулах гэж байсан гэх хэргээр баривчилж байсан билээ. Тухайн үед энэ үйл явдал Москва, Минскийн харилцаанд багагүй сэв суулгаж байсан гэдэг.

Тэгтэл "CNN" агентлагийн мэдээлснээр тус үйл явдал АНУ-ын нууц дэмжлэг, санхүүжилтээр хэрэгжсэн Украины тагнуулын үйл ажиллагаа байсан аж. Жишээлбэл, Киевийн тагнуулын албанд ажиллаж байсан ажилтнууд хожим үүнийг баталж, баривчилгааг АНУ-ын мөнгө, техник, зааварчилгаагаар гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Вашингтон үүнийг эрс эсэргүүцэж, Беларусьт болсон баривчилгаанд огт оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын ФСБ-ийн хэвлэлийн төлөөлөгч “CNN" агентлагийн нийтэлсэн мэдээлэл 100 хувь үнэн. АНУ-ын тагнуулын төв газар үүргээ маш чадварлаг биелүүлж, нууцаар баривчилгааг зохион байгуулсан” хэмээн баталсан байна.

Эх сурвалж: RT.COM CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж