Хятад 26 сая доллараар бүтээсэн хөшөөгөө буулгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Хятад 26 сая доллараар бүтээсэн хөшөөгөө буулгаж байна

Хятад 26 сая доллараар бүтээсэн хөшөөгөө буулгаж байна

Хятадын Жинжөү хотод 60 метр өндөр дайны бурхан Гуан Юугийн хөшөө 2016 онд сүндэрлэсэн ч нутгийн иргэдэд таалагдаагүй байна. Тиймээс хөшөөг нүүлгэх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнд 20 сая ам.доллар шаардлагатай гэнэ.

Нүүлгэх ажлын зардал ийм өндөр байгаа нь Жинжөү хотын хээл хахуультай тэмцэх албаныхны дургүйг ихээр хүргэж байгаа аж. Тэд энэ долоо хоногт мэдэгдэл хийж, цаашид том хэмжээтэй бүтээн байгуулалтын төслийг маш сайн хянаж, энэ мэт алдаа гаргахгүй байхыг анхааруулжээ.

Гурван улсын үеийн домогт баатар Гуан Юу өдгөө Хятадад дайны бурхан хэмээн шүтэгдэх болсон юм. Гэвч түүний хөшөөг ийнхүү асар томоор байгуулсан явдал ард иргэдийн  хүндлэл хүртсэнгүй.

Анх энэ хөшөөг 2016 онд 26 сая ам.доллар зарцуулан барьсан гэдэг. Харин өдгөө 20 сая ам.доллараар буулгаж байна. Уг нь хотын энэ хэсэгт 24 метрээс өндөр барилга барихыг хориглосон боловч хууль бусаар барьж дуусчээ.

Буулгахаас нь өмнө уг хөшөөг дэлхийн хамгийн том баатрын хүрэл хөшөө хэмээн тодорхойлж байжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж