1986 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргана

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

1986 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргана

МУ-ын Ерөнхий сайдын 2020 оны 117-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын шумбагчид нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцын хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор 4-5 удаагийн шумбалт хийв.

Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан ба доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоолоо.

1986 онд живсэн 300тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргана гэдэг нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг. Иймээс эхний ээлжинд уг ажиллагааг явуулж ерөнхий тооцоо, судалгааг энэ сардаа багтаан хийж, дуусгахаар ажиллаж байна.  Усны суурь судалгаа хийх ажлын хэсэг нуурын 5-6 цэгт дээж авч шинжилгээ хийж лабораторийн дүгнэлт гаргана. Живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг зохион байгуулахад шаардагдах хүн, хүчний нөөцийг Батлан хамгаалахын яамнаас гаргах юм.

Монгол Улсын хувьд том хэмжээний машин, техникийг татан  гаргаж байсан туршлага, түүх байхгүй. Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж