Ургац хураалтад явах иргэдийг 40 мянгаар цалинжуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад явах иргэдийг 40 мянгаар цалинжуулна

Ургац хураалтад явах иргэдийг 40 мянгаар цалинжуулна

Улсын хэмжээнд хүнсний ногооны ургац хураалтын ажил үргэлжилж байна. Энэ жилийн ургац хураалтад хүнсний талон авдаг иргэн болон оюутан залуус оролцож буй. Иргэдийг өдрийн 30-40 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа аж. Тодруулбал, Булган, Дархан-Уул аймагт оюутан залуусыг өдрийн 35-40 мянган төгрөгөөр цалинжуулахаар төлөвлөжээ. Ажил олгогчид иргэдийн хоол унааны зардлыг шийдвэрлэх юм байна.

Ургац хураалттай холбогдуулан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргасан байна. Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг нь нийслэлээс ажиллах хүч авах боломжтой гэдгийг мэдэгджээ.

Тухайлбал, Төв, Дархан-Уул аймгийн 105 ажил олгогчоос орон нутаг болон Улаанбаатар хотоос ургац хураалтад ажиллуулах 2442 иргэний судалгааг ирүүлсэн байна. Дээрх хоёр аймгийн зүгээс ажиллах нөхцөл, ажлын хөлс, хоол хүнс, унааны зардал зэргийг хариуцаж гэрээнд тусгасан. Түүнчлэн Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шинжилгээг нэгдсэн журмаар хийх шаардлагатай гэжээ.

Оюутан, залуус, ажил хайгч иргэдийг ургац хураалтад ажиллах хүсэлтэй бол өөрийн сурч буй сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж