“ШИМ”  ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэл нийлүүллээ | News.MN

“ШИМ”  ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэл нийлүүллээ

“ШИМ”  ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэл нийлүүллээ

“ШИМ”  ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэл нийлүүллээ

Энэ жил хоёр төрлийн ойн хөнөөлт шавжийн олшролын үе таарч байгааг ойн судалгаа хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар тогтоосон. Ойн доройтлын нэг шалтгаан болдог хортон шавжийн хэт олшролыг сааруулах ажлыг холбогдох албанаас эрчимтэй зохион байгуулж байгаа.

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “ШИМ” ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын яамны хортон шавжийн тэмцлийн ажилд зориулж нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэлийг үнэ төлбөргүй нийлүүллээ.

Тус компани нь Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчтын багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй(Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), байцайны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай  Bacillus thuringiensis BT-MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэлийг Монгол улсад үйлдвэрлэдэг ганц үйлдвэр юм.

Эрдэмтдийн судалгаагаар 2021-2022 онуудад Сибирийн хүр эрвээхэй(Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak) зэрэг хортон шавж хэт олшрох төлөвтэй байгаа бөгөөд дээрх хортон шавжийн тэмцлийн ажил явуулахад Bacillus thuringiensis BT-MN01 бактерийн биобэлдмэл нь чухал ач холбогдолтой . Байгаль хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын үйл хэрэг бус бүх нийтийн оролцоо чухал. Хэрэгцээ, шаардлага ихтэй цагт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Эх сурвалж: БОАЖЯ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж