УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэв | News.MN

УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэв

УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэв

УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэв

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа.

18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 ДУГААР ТОЙРОГТ / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  5. "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Харин 3 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны ес дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох хуулийн зохицуулалттай юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-09 64.119.18.65

Чандаганы талыг чацага болгосон амьтан Хан Хэнтийчүүдэд огт хэрэггүй ээ ээээээ!!!!!

Avatar

Зочин 2021-09-09 202.9.40.6

СХ дүүрэгт Ш Гантулга, Бат ялалт, Отгонбаатар нар ярьж бгад дундаасаа нэгнийгээ гаргавал гарах шанстай л юм ! Тэрнээс биш санал хуваагаад Батшугар гарна биздэ ! Өгөр Бат үүл, ардын намын карманы хүн намын Найдалаа, бас нэг Гантулга нар бол санал авч гавихгүй, санал л хуваана !

Avatar

Зочин 2021-09-09 43.242.242.59

Би Бат-Ялалтыг дэмжинээ. Олон жил шударга үнэний төлөө тууштай явж байгаа залуу хүн. Нам болж талцдаггүй нь түүний давуу тал мөн

Avatar

Зочин 2021-09-09 192.82.74.202

Логийн Цог-Хогийн цэг

Avatar

Зочин 2021-09-09 185.31.175.215

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-09 103.57.93.94

Л.Цог гуай маш муу байна. Хүний хувьд дажгүй. Ну гэхдээ нам дамжсан б**********ч байна гэдэг ёсзүйгүй, урваач шарваачийн шинж. Хаана нэр дэвших боломж байна тийшээгээ үнэт зүйлээ умартан гүйнэ гэсэн үг шүү дээ

Avatar

зочин 2021-09-09 59.153.114.106

Л. ЦОГ ГУАЙ ХАРИН БОЛЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-09-09 64.119.27.142

ТООН ДОТОР Ч ҮСЭГНҮҮД БАС БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-09-09 103.57.95.109

Зарим нөхдүүд санал хувааж хэд гурван бор юм атгах гэж орж байгаа юм

Avatar

Зочин 2021-09-09 202.126.88.225

BAT-UUL YALNAA !!!

Avatar

Зочин 2021-09-09 202.126.88.225

Гантулга тоймчоо дэмжнээ. Амжилт хүсье.

Avatar

Бат 2021-09-09 124.158.96.104

Математикийн ямар ч ойлголтгүй мөртлөө математикийн шалгалт өгөх гээд зуу зуугаараа ороод ирдэг шиг, тэгээд …. хоосон цаас өгнө. Яг түүн шиг …… ямарч найдваргүй мөртлөө сонгуульд дахин дахин ороод байдаг тэнэгүү зөндөө юм. Энэ балайнууд Бат -Үүл, Найдалаа хоёрт ШАВАР болж байгаа юм, новшнууд. Одоо тэр Логын Цог бол хэзээ ч ялахгүй пиздюк, ардчилалын тооноос зулгааж тэнэгтэнэ. Түй чоорт гантулга, батялалт, төмөрсүх…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж