ЭМЯ бүртгэгдсэн халдварын тоог яагаад дарав?

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

ЭМЯ бүртгэгдсэн халдварын тоог яагаад дарав?

ЭМЯ бүртгэгдсэн халдварын тоог яагаад дарав?

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр батлагдсан тохиолдлын статистик мэдээллийг хүргэдэг. Гэвч, тус яамнаас өгч буй статистик мэдээлэл үнэн бодитой эсэх нь эргэлзээ дагуулж байна.  Учир нь ЭМЯ-ны нийтэд зарладаг мэдээлэл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгч буй статистик болоод бодит  тоо эрс зөрүүтэй байна.

Тухайлбал,  2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 3677 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Гэтэл ДЭМБ-ын Covid-19-ийн олон улсын статистик дээр Монгол Улсад 4163 тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Гэтэл бодит байдал дээр өчигдөр 6203 тохиолдол батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, ЭМЯ батлагдсан халдварын тоог нэг дахин бууруулж мэдээлсэн гэсэн үг.

Тус яамнаас өнөөдөр /2021.9.9/ 3680 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн ч Улаанбаатарт 3355, орон нутагт 2918 гээд нийтдээ улсын хэмжээнд 6273 тохиолдол бүртгэгджээ.  Эрүүл мэндийн яамны бүртгэл мэдээллийн ажилчид  статистик бүртгэлээ алдаж мэдээлэх ёсгүй. Ингэж нууж байгаа нь ЭМЯ үнэн бодит мэдээллээ нуудаг гэсэн хардлага төрүүлж байна. Ямар шалтгаанаар ЭМЯ халдварын тоог дарсан нь анхаарал  татаж байгаа юм.  Сургууль, цэцэрлэг орж, хөл хөдөлгөөн ихэссэн нь халдварыг тархалтыг нэмэгдүүлсэн байж магадгүй. Гэхдээ халдвар авсан хүмүүсийн мэдээллийг нууж байгаагаас харвал цар тахлаар нас барсан иргэдийнхээ тоог ч дарах магадлал өндөр гэсэн үг.  Сүүлийн 24 цагт цар тахлын улмаас

  • 0-20 насны нэг хүн
  • 41-60 насны хоёр хүн
  • 61-80 насны долоон хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барсан байна. Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд нийт 20 гаруй мянган орны нөөцтэй ч зарим иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй амиа алдаж байгаа тухай мэдээлэл ч цацагдах болсон билээ.

Урьдчилсан таамаглалаар  өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол есдүгээр сарын 20-25  хооронд 3500-гаас хол давахыг эрдэмтдийн багаас мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
БурууБуруу
24
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж