Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар панел хэлэлцүүлэгт үг хэлэв | News.MN

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар панел хэлэлцүүлэгт үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар панел хэлэлцүүлэгт үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал: Тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.

Энэхүү панел хэлэлцүүлгийг Того Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Ява Джигбоди Цеган удирдан хөтөлж, Австри, Латви, Арабын Нэгдсэн Эмират, Чили, Румын, Швейцарь, Йемен, Уругвай, Эстони, Балба, Нигер улсын парламентын тэргүүн нар илтгэгчээр оролцлоо.

Улс орнуудын парламент буюу хууль тогтоох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллахын зэрэгцээ учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахын чухлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцав.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дээрх чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар танилцуулан санал солилцож, “COVID-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй парламентын үйл ажиллагааны дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд цахим аюулгүй байдлыг хангах нь чухлаар тавигдаж буйг онцолж байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал цар тахлын хөл хорионы үед ч парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэдийн оролцоог хангах тусгай платформыг ашиглаж, “Цахим парламент” шинэчлэлийг хэрэгжүүлснийг танилцууллаа.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-09 199.195.252.18

>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ichmeer humuus en teruugeer tenej bnadaa 2021-09-09 103.229.120.233

hamar n neeree gahai shig iom aa

Avatar

ХАТУУ ХӨЛ ХОРИОГОО ҮЁ ҮЕ ТОГТООЁ !!! 2021-09-09 202.126.89.181

ХАТУУ КАРАНТИЙНАА ҮЕ ҮЕ ТОГТООГООД ЯВНА УУ !!

Avatar

/*-*/ 2021-09-09 49.0.142.18

Энэ нэг гахай хоншоортын байж байгаа царай марайг харчаарай, гахай шиг харагддаг ам хамар хоншоор цэхийсэн нүдээ нуухын тулд заваарсан сахал самбай ургуулцан нь огт зохихгүй байгаагаа мэдэхгүй дураак юмаа

Avatar

Зочин 2021-09-09 192.82.64.208

huuh ene teneg bas ug helj unshij chaddah baisan yum uu? bi bodohdoo hudlaa yarij hulgai l hiij chaddag gej bodoj baisan shd! oo huurhii bas dund surguulid yavaad unshaad surtsan ug helj chaddag gulug bna shd! daanch ajlaa hiij chadahgui haltardaad yavah yum! yadaj baihad ene teneg sahlaa ch avchdag boloosoi!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж