Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлаар санал нэгдэв | News.MN

Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлаар санал нэгдэв

Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлаар санал нэгдэв

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Дэд дарга К.И.Косачевтой Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэхийн сацуу ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд хийх нь чухал гэдэгтэй талууд санал нэгдэв. Тухайлбал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга В.И.Матвиенкогийн Монгол Улсад хийх айлчлал ойрын үед хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудал болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-09 192.82.72.207

Элдэв механизм гэж учраа алдлаа.Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж