Путин хуучин бие хамгаалагчийнхаа үхэлд гашуудав

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Путин хуучин бие хамгаалагчийнхаа үхэлд гашуудав

Путин хуучин бие хамгаалагчийнхаа үхэлд гашуудав

ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничев өчигдөр голд унасан кино найруулагчийг аврах гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан. Баримтат киноны зураг авалтаар Арктикт ажиллаж байсан найруулагч Александр Мельник өчигдөр өглөө хавцлаас хальтирч гол руу унажээ. Түүнийг аврахаар Онцгой байдлын сайд Евгений Зиничев араас нь үсэрсэн ч харамсалтай нь хоёул нас барсан талаар “The Washington Post” мэдээлжээ.

Энэ талаар “RT” агентлагийн ерөнхий редактор Маргарита Симоньян “Үйл явдлыг олон хүн харсан. Евгений Зиничев кино найруулагчийн араас ус руу үсрэхдээ хад мөргөсөн” хэмээн бичжээ. Харин ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд Андрей Гурович телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Александр Мельникийг хаднаас хальтирч унахад юу болсныг хэн ч ойлгож амжаагүй байхад Зиничев ус руу үсэрсэн. Тэрээр сайдын биш аврагчийн хувиар эргэлзэлгүй баатарлаг үйлдэл хийсэн. Тэр бүхэл амьдралынхаа турш аврагч байсан” хэмээжээ.

Евгений Зиничев 1987 оноос ОХУ-ын аюулгүй албанд ажиллаж эхэлжээ. Хожим 2014 онд терроризмтой тэмцэх ажиллагааны дэд дарга, 2016-2018 онд Оросын Холбооны аюулаас хамгаалах албаны дэд даргын албыг хашиж байв. Тэрээр 2018 онд ОХУ-ын Онцгой байдлын сайдаар ажиллах болжээ. 55 настай Евгений Зиничев нь 2006 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины аюулгүй байдлыг хамгаалах албаны гишүүн болжээ.

Путин телеграмаар дамжуулан Зиничевийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр “Бид цэргийн жинхэнэ офицер, нөхөр, эр зориг, хүч чадал, хичээл зүтгэлтэй нэгнээ алдлаа. Миний хувьд энэ бол хэмжээлшгүй гарз. Тэрээр миний үнэнч найз, итгэлт хүн маань байсан. Эцсээ хүртэл тэрээр үүргээ гүйцэтгэлээ” хэмээн бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж