"Монголын бокс Э.Цэндбаатараар дутахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

"Монголын бокс Э.Цэндбаатараар дутахгүй"

"Монголын бокс Э.Цэндбаатараар дутахгүй"

Шинэ удирдах бүрэлдэхүүнээ сонгоод удаагүй байгаа Монголын боксын холбоо өнөөдөр/2021.09.09/ хэвлэлийн бага хурал зарлаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөж буйг зарлалаа. Сүүлийн жилүүдэд тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн чамгүй амжилт гаргасан Э.Цэндбаатарыг удаа дараа ёс суртахууны асуудал гаргасан гэж үзжээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр олимпийн аварга, МУГТ М.Бадар-Ууган  “Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна. Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Токиогийн олимпийн өмнө Монголын үндэсний олимпийн хороо сэтгэлзүйч, хоолзүйч, эмнэлзүйчдийг ажлуулсан. Цаашдаа ажил болгоод явна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ яръя. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй. Би 2007 онд гарны гэмтэлтэй жоохон эмчлүүлэхэд дараагийн тамирчид маань тэмцээнд орох гээд хүлээж байсан. Спорт ардчилалтай байдаг. Ямар нэгэн тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Ар араасаа дараагийн тамирчдыг нь бэлддэг" хэмээн ярьжээ.

Өдгөө 24 настай МУГТ Э.Цэндбаатар 2019 оны сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль, 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас алтан медаль тус тус хүртэж байв.

Дашрамд дурдахад, Э.Цэндбаатар Токио-2020 олимпийн наадмын дараа мэргэжлийн бокст хөл тавина гэдэг хэлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж