Г.Занданшатар Энэтхэгийн парламентын Лок Сабхагийн даргатай уулзалт хийлээ | News.MN

Г.Занданшатар Энэтхэгийн парламентын Лок Сабхагийн даргатай уулзалт хийлээ

Г.Занданшатар Энэтхэгийн парламентын Лок Сабхагийн даргатай уулзалт хийлээ

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха (Парламент)-ын дарга Ом Бирлатай Вена хотноо уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын стратегийн түнш, оюун санааны хөрш мөн гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төсөл болон коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхааран дэмжиж ажиллахаа Лок Сабхагийн дарга Ом Бирла илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг тааламжтай цагтаа Энэтхэг Улсад айлчлахыг урив.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, COVID-19 халдварын өнөөгийн байдал, олон талт хамтын ажиллагааны бусад асуудлаар саналаа солилцлоо.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-09 192.82.72.207

Хаашаа эвгүй нэртэй байгууллагын хүнтэй уулзаад бн аа?! Яг бидний мэддэг энэтхэгийнх мөн байгаа даа!! Талиб халиф энтр гээд байгууллагууд олон болцон шүү!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж