Covid-19-ийн цар тахлын нөлөөнд өртсөн экспортын үйл ажиллагаанд оролцогч аж ахуй нэгж, компаниуд өнөөдөр /2021.9.9/ Засгийн газарт шаардлага хүргүүлж мэдэгдэл хийлээ.
Салбар бүрийн аж ахуй нэгжүүдийг төлөөлж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлагад хэд хэдэн зүйлийг тусгаж өгсөн байна. Засгийн газрын тогтоолыг өмнөө барьж төмөр замын алба хаагчид болон бусад салбарын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй явцад хүрч болзошгүй байдалд хүрсэн. Тиймээс МҮЭХ-ноос цуврал хэвлэлийн хурлуудыг хийж байна.
Засгийн газрын гаргасан 43 дугаар тогтоолын 1.3 буюу төрийн болон олон нийтийн өмчит компаний бүтэц, чиг үүрэг, удирдлагын цалин хөлс зэргийг нийтлэг жишгээр тогтох, цалин урамшууллыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн.
Анх захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан боловч нийт төрийн үйлчилгээний салбарт ажиллаж бүх хүнд хамааруулж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин хөлсийг хасч, татвар хураамжийг нэмж байгаа хэрнээ өргөн хэрэглээний барааны үнийг хянаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газраас аж ахуй нэгж, ажилчдаа цар тахлын нөхцөлд дэмжиж ажиллахыг шаардаж байна. Ойрын хугацаанд аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд сууж, гаргасан тогтоол шийдвэрийнхээ хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч эргэж харахыг хүсч байна.
Холбоотой мэдээ