Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ | News.MN

Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ

Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ

Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлын хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагын шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилт тусгагджээ.

Уулзалт хэлэлцүүлгээр төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмуудыг яаралтай шинэчлэх, хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгох, хөндлөнгийн нөлөөлөлгүй бодитой, шударга үнэлдэг болгох, ажлаа чанартай хийсэн ч, сул ажилласан ч нэгэн ижил сүлжээний тогтмол цалин авдгийг өөрчлөх, иргэнээ дагасан чанартай үйлчилгээнд суурилсан цалин, урамшууллын өөрчлөлт хийх санал, хувилбаруудыг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн “Төрөөс цалин хөлс авдаг 198000 албан хаагч байна. Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хамгийн сайн, хангалттай буюу А, В үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна гэжээ. Энэ үнэлгээ бүрийн цаана урамшуулал, шагнал, нэмэлт цалингийн асуудал давхар явж байдаг. Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар төрийн албан хаагчдын ажлын чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх, хариуцлагатай байхыг шаардсан, ажил сул, хангалтгүй байгааг илэрхийлсэн илэрхийлэл давамгай байна.

Монгол Улсад чадварлаг-мэргэшсэн-сэтгэлтэй-санаачилгатай-ёс зүйтэй-шударга төрийн албан хаагч л ажиллах ёстой. Хийсэн ажилдаа гаргасан үр дүндээ, иргэнд хүрсэн чанартай үйлчилгээндээ тохирсон цалин хөлсийг төрийн албан хаагч авах ёстой” гэлээ.

Иймд ажлыг бодитоор шударгаар дүгнэдэг, хэрэглэгчийн үнэлгээ авдаг байхаар холбогдох журмуудыг шинэчлэн сүлжээний тогтсон цалингийн системийг өөрчлөх юм байна. Энэ ажлыг 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-09 66.181.161.96

БЗД-н Газрын албаны байцаагч нар гэж мэргэжлийн газрын хулгайч луйварчин, иргэдэд хүнд сурталтай АТГ шалгуул таармаар хог новшнууд байна аа

Avatar

Зочин 2021-09-09 66.181.161.70

Энэ төр засаг бүх салбарынхаа цалинг 5 дахин нэмэх хэрэгтэй Нэмээрэй

Avatar

зочин 2021-09-09 66.181.161.70

Энэ төр засаг ер нь ичгэвтэр цалингаа 5 дахин нэмэх хэрэгтэй

Avatar

зочин 2021-09-09 66.181.161.70

Цэдэвсүрэн гэж энэ хүнийг хэн хүчээр оруулж ирчхээд байлгаад байдаг юм Чадварлаг залуус олон байна

Avatar

Зочин 2021-09-09 66.181.161.70

Энэ ерөөсөө бүтэхгүй нөхөр Занданшатар даргын хэлсэн шүүмжлэлийг сайн санах хэрэгтэй Нялганасан магтаалаас илүүтэй сайн шүүмжлэл илүү тустайг санах Өөр хүн олддоггүй юм уу оронд нь

Avatar

Зочин 2021-09-09 66.181.161.70

Сайн бизнесмений нэг секундэд олдог мөнгөөр цалинждаг төрийн албаныхныг юун хавчина чи Харин түүний оронд цалинг нь 5 дахин нэмэх хэрэгтэй Их хачин юм ярьдаг хүн юм

Avatar

Зочин 2021-09-09 139.5.219.37

Tanai naad turiin alband ajillagsad zugeer xuulia bariad 2 argaar tetgever tootsood ashigtaig ni songox zaaltiig xeregjuuleed ug. Tegexed boloxgui talaas ni tailbar tavij baina. Niigmiin xamgaalalin yam ni 6-sariin 29nd ugsun xuselted xariu odoo boltol uguugui. Yamnii ni online formoor ugsun. Online xuseltiig xuselt gej uzexgui baigaa yum uu. Xed xonogin umnu Biechlen ochij shaardsan, daxij ugsun yag ene udruur avaad baixdaa yadag yum. Nuguu ezasag, emongol yu bolson be. Ta nar arai denduu baina

Avatar

Зочин 2021-09-09 185.31.175.215

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-09 192.82.64.208

TA haagchdad unendee l ter avch baigaa tsalin n hurehgui baina, tegsen hernee ajlin achaalal n buur arai denduu ih, ajlin achaalalaas gadna darga narin daramt buur arai denduu baina. yumaa hiij chadahgui hataj suusan darga yumaa yagshtal hiigeed yavj baigaa ajilchnig uhdel boltol n achaalalj baina. darga nar uursdiin hiih yostoi yumaa ajilchiddaa ugchuud hural bolohoor hunii beldsen tailan unshaad l tsalin avdag saihan yum. yadaj baihad ter tailangaa hun shig hamgaalchij chadahgui unshina.

Avatar

Зочин 2021-09-09 192.82.64.208

turiin alban haagchid geed l yariad baih yum! ter turiin alban haagchdiin dund chin jinhen ajilgui hugiin hamraa uhaj suudag darga nar chin suuj bna. ter darga narig n joohon changalaach teneguudee? yu ch hiihgui, ajlin ur buteelgui, ur dungui, hiisen yum baihgui hernee tsalin undur, deerees n yu ch hiigeegui yum baij uliral bolgon uramshuulal avna. dooroo baigaa hediigee ayataahan udirdaad yavj chadahgui baij yamar ih uramshuulal avdgiin? darga nart sahilgin arga hemjee avdag bol.

Avatar

DR. PRADHAN 2021-09-09 197.210.65.24

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL:
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж