Хойд Солонгос гурав дахь удаагаа цэргийн парад хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос гурав дахь удаагаа цэргийн парад хийлээ

Хойд Солонгос гурав дахь удаагаа цэргийн парад хийлээ

Хойд Солонгос өнөө өглөө /2021.09.09/ цэргийн парад зохион байгуулсан талаар БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Тус улс жил хүрэхгүй хугацаанд гурав дахь удаагаа цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан нь энэ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Хөдөлмөрийн намын их хурал,  2020 оны аравдугаар сард тус намын 75 жилийн ойд зориулан тус тус цэргийн парад зохион байгуулсан юм. Хойд Солонгост энэ мэтчилэн ойрхон давтамжтай цэргийн парад зохион байгуулах нь ховор.

Одоогоор цэргийн жагсаалд ямар зэвсэг техникийг үзүүлж, удирдагч Ким Жон Ун оролцсон эсэх нь тодорхойгүй байгаа аж. “NK News” сайтад мэдээлснээр Пёньяны хотын төвөөс 00:00-01:00 цагийн хооронд галт буудлага хийж, нисэх онгоцууд тэнгэрт үзүүлбэр үзүүлсэн байна. Гэсэн ч Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүдэд цэргийн парадын талаар мэдээлээгүй байна.

Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс байгуулагдсаны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Олон улсаас хатуу хориг арга хэмжээ авсан ч Хойд Солонгос нь цөмийн зэвсэг үйлдвэрлэл, тив алгасах баллистик  хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр буй. Улмаар сүүлийн жилүүдэд дипломат арга хэмжээний хүрээнд өөрсдийн бүтээсэн зэвсэг, техникээ цэргийн жагсаалаар дамжуулан үзүүлэх нь нэмэгдсэн юм. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын өмнө Ким Ил Суны талбай дээр шумбагч хөлгөөс хөөргөх зориулалттай баллистик пуужингаа үзүүлсэн бөгөөд удирдагч Ким Жон Ун үүнийг “дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг” хэмээснийг “KCNA” агентлаг мэдээлжээ.

Хойд Солонгос 2017 оноос хойш тив алгасах баллистик пуужин хөөргөх эсвэл цөмийн зэвсэг туршаагүй юм. Үүний оронд цэргийн парадаар дамжуулан олон улсад зөрчил хурцдаж болзошгүй гэх анхааруулгыг өгөх болжээ.

Хойд Солонгос нь дахин тив алгасах баллистик пуужин хөөргөвөл олон улсын хатуу хоригтой тулгарч, дотоодын нөхцөл байдал улам хүндэрснээр ард түмний дунд эсэргүүцэл, бослого гарах эрсдэлтэй гэж ажиглагчид дүгнэж байгаа аж. Түүнчлэн АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээнд дарамт, шахалт үзүүлэх зорилгоор цэргийн жагсаал хийх болсон гэж тайлбарлах ажиглагч ч байна. АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хэд хэдэн удаа цөмийн хэлэлцээний хүрээнд нүүр тулсан уулзсан ч амжилтад хүрэлгүй царцсан. Харин Жо Байдены Хойд Солонгосын асуудлаарх тусгай төлөөлөгч Пёньянтай хэлэлцээг дахин эхлүүлэх хүсэлтийг удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах бодолгүйгээ илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард олон улсын атомын агентлагаас мэдээлснээр Хойд Солонгос нь Ионбён дахь цөмийн реакторт плутони боловсруулж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж