ЭМЯ: Өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй халдвар авч байна | News.MN

ЭМЯ: Өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй халдвар авч байна

ЭМЯ: Өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй халдвар авч байна

ЭМЯ: Өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй халдвар авч байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.09/ жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад нийт 3309 жирэмсэн эмэгтэй Соvid-19-ийн халдвараар өвджээ. Сүүлийн өдрүүдэд халдварын давлагаа эхэлснээр өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй Covid-19-ийн халдвар авч байгаа аж.

Covid-19-ийн дельта хувилбар жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эрсдэлтэй байна. Ураг эндэх, дутуу төрөх эрсдэл их байгаа тул жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах, хүндрэлээс сэргийлэх найдвартай арга нь дархлаажуулалт юм.

Монгол Улсад жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах журамтай. Жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийж байна.  Мөн жилдээ 80 мянган эмэгтэй амарждаг. Одоогоор 40 мянган эмэгтэй амаржаад байна. Өнөөдрийн байдлаар нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Тодруулбал, зургаан мянга орчим жирэмсэн эмэгтэй, таван  мянга орчим шинэ төрсөн эх дархлаажуулалтад хамрагдсан байна. Цаашид жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

"Өргөө" амаржих газрын зөвлөх зэргийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу сэрэмжлүүлэг хүргэхдээ  "Амаржих эмнэлгүүд  халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тусгай тасагтай болсон. Манай эмнэлэг Covid-19-ийн эсрэг  30 ортой тасаг ажиллуулсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага, жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн 50 ор нэмсэн.  Халдварын эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийж буй ч  жирэмсэн эхчүүд заавал хамрагдах шаардлагатай байгааг хэлье. Учир нь,  халдвар авсан жирэмсэн эхчүүд онцгой хүндэрч байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай, элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж байгааг анхааруулъя. Үүнээс болж дутуу төрөлт ихэсч, нярайн эндэгдэл нэмэгдэж байна" гэлээ.

3680 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 10 ХҮН НАС БАРЖЭЭ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлнээр өнгөрсөн нэг хоногийн хугацаанд нийт халдварын тохиолдол 3680 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Үүнээс 1381 тохиолдол, 2299 нь орон нутагт бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-09 185.31.175.215

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2021-09-09 192.82.71.38

Манай ХУД-ийн 19-р хорооны Өрхийн эмнэлэг ахмадуудад олгодог хөнгөлттэй эмийн кодоо өгч чадахгүйгээс ахмадууд эмээ авч чадахгүй байна. Өч төчнөөн утасдаад нэмэр алга. Сүлжээ тасарсан гэдэг ганц хариултаар биднийхээ амыг таглаад зүгээр сууцгааж байна. ЭМ-ийн сайд Энхболдыг солих хэрэгтэй. ЕРӨӨСӨӨ АЖИЛ НЬ ЯВАХГҮЙ УНТАА БАЙДАЛД ОРЛОО. ЖААХАН ДАЙЧИН, ШУУРХАЙ АЖИЛЛАДАГ ХҮН САЙД БОЛООСОЙ. Сайд нь унтаа болохоор доод албатууд нь ажлын хариуцлага энэ тэр байхгүй болжээ.

Avatar

/*-*/ 2021-09-09 49.0.142.18

Наад тоо чинь бараг 2 дахин дарчихсан худлаа тоо гэдэг нь азаартчихаад байна, МАН нам засаг минь ээ

Avatar

К.К.К. 2021-09-09 202.72.242.139

Юу ч хийж чадахгүй байж, битгий худлаа үр дүн гэсэн хэдэн тоо хэлчихээд суугаад бай. ЗГ+ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж