З.Энхболдыг АН-аас хөөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

З.Энхболдыг АН-аас хөөсөн үү?

З.Энхболдыг АН-аас хөөсөн үү?

УИХ-ын дарга, Ардчилсан намын /АН/ дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг С.Эрдэнийн АН-ын  гишүүнчлэлээс хассан гэх мэдээлэл гарсан.  Энэ асуудлыг ирэх аравдугаар сарын дундуур АН-ын Үндсэн Дүрмийн Хороо дахин хуралдаж, эцэслэн шийдэх гэнэ.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын үндсэн дүрэм зөрчсөнтэй холбогдох шийдвэрийг намын удирдлага гаргадаггүй. Үндсэн дүрмийн хороо гаргадаг. Энэ байгууллага нь хараат бус бие даасан байдлаар ажилладаг. Цаашид үндсэн дүрмийг үгүйсгэдэг зөрчдөг гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Дээрээсээ хариуцлага тооцож чадахгүй бол АН цаашид хөгжихгүй. Монголын төрд байгаа хүмүүс сайныг үлгэрлэх ёстой. Энэ нь зөв жишиг" гэх "бөөрөнхий" хариултыг өгсөн юм. 

Дашрамд дурдахад, С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн Дүрмийн Хороо  наймдугаар  сарын 30-нд хуралдаж Архангай аймгийн АН-ын гишүүн М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт Үндсэн дүрмийн хорооноос Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж