ОУОХ: Умард Солонгосыг өвлийн олимпод орохыг түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

ОУОХ: Умард Солонгосыг өвлийн олимпод орохыг түдгэлзүүллээ

ОУОХ: Умард Солонгосыг өвлийн олимпод орохыг түдгэлзүүллээ

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ Умард Солонгосыг энэ онд зохион байгуулагдсан Токиогийн зуны олимпод тамирчдаа илгээгээгүйгээс нь болж 2022 оны төгсгөл хүртэл түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр БНАСАУ-ын баг тамирчид 2022 оны Бээжингийн өвлийн олимпд оролцох боломжгүй болж байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын онцлон хэлснээр дээрх шийдвэрээс шалтгаалан түдгэлзүүлсэн хугацаанд БНАСАУ-ын олимпийн хороонд ямар ч эдийн засгийн тусламж үзүүлэхгүй гэнэ. Мөн тэрбээр 2022 оны өвлийн олимпд оролцох болзол хангасан, оролцох чин хүсэл эрмэлзэлтэй тамирчдыг нэг бүрчлэн авч үзэж, хэрхэх талаар эргэн харах боломж байгааг мэдэгджээ.

Харин Пёньяны зүгээс Токиогийн олимпд төлөөлөгчдөө илгээгээгүй нь тамирчдынхаа эрүүл мэндийг цар тахлаас хамгаалахын төлөө хийсэн үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж