Хулгайгаар мод бэлтгэсэн хүмүүс хорих ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хулгайгаар мод бэлтгэсэн хүмүүс хорих ял сонсчээ

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн таван зөрчлийг илрүүлэн аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлээд байгаа ажээ. Урьд нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 10,4 куб метр мод бэлтгэж тээвэрлэсэн гурван иргэнийг тус бүр  нэг жилийн хорих ял эдлүүлэх шийдвэрийг аймгийн сум дундын шүүхээс гаргаж байжээ. Мөн хоёр иргэнийг зургаан сарын баривчлах ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил- 130, Самсунг маркийн автомашинуудыг улсын орлого болгосон байна. Одоогийн байдлаар тус аймгийн нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн дөрвөн  иргэний хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна. Архангайн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гадна  аймгийн Цагдаагийн газар нь мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж, нийт 20 куб метр шинэсэн мод бэлтгэсэн иргэдийг илрүүлэн прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж