Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д өнөөдөр /2021.09.09/ ажиллаж байна. ХӨСҮТ-ийн хашаанд өглөөний 06.00 цагаас эхлэн PCR шинжилгээ өгөх гэсэн иргэд дугаарлажээ. Тэд ойрын хавьтал болсон, эмнэлэгт хэвтэх, гадаад руу явах, эсхүл халдварын шинж тэмдэг илэрсэн зэрэг шалтгаанаар сайн дурын шинжилгээ өгөхөөр ирж байгаагаа Шадар сайдад учирлав. Гурван өдөр дугаарлаад ч шинжилгээ өгч чадаагүй иргэд олон байлаа.
"Өмнө нь ХӨСҮТ-д шинжилгээний гурван цэг ажиллаж байсан. Нэмэлтээр хоёр цэг байгуулсан ч иргэдийн ачааллыг дийлэхгүй байна. Ойрын хавьтал болсон иргэдээс үнэгүй шинжилгээ авч байгаа учраас ачаалалтай байна. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүн заавал шинжилгээ өгөх шаардлаггүй. Эмнэлгийн тусламжийг шинжилгээний бичиг шаардахгүйгээр үзүүлнэ гэсэн албан тоотыг дүүрэг, нийслэлийн эмнэлгүүдэд хүргүүлсэн. Энэ талаарх мэдээллийг иргэд мэдэхгүй байна" гэдгийг эмч нар хэлэв. Харин Шадар сайд С.Амарсайхан "Зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Иргэдийг шөнөжин дугаарлуулж болохгүй. Давхар явуулын цэг гаргаад шуурхай ажиллах хэрэгтэй" гэдгийг онцлов.
Холбоотой мэдээ