ОБЕГ: Уулнаас автомашин унаж, нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Уулнаас автомашин унаж, нэг хүн амиа алджээ

ОБЕГ: Уулнаас автомашин унаж, нэг хүн амиа алджээ

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт өчигдөр Хилийн 0114 дүгээр ангийн 0220 дугаар салбарын дөрвөн айлын орон сууц бүрэн шатсан байна. Тухайн үед эзэнгүй байсан бөгөөд галын дуудлага өчигдөр орой 19:39 цагийн орчимд бүртгэгджээ. Мөн өдөр нийслэлд айлын гэр, гарааш, зоорийн байрт гал алдсан тухай дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ. Тус газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

  • Онцгой байдлын алба хаагчид өндрөөс үсрэх гэж байсан 19 настай  эмэгтэйн амийг аварчээ. Алба хаагчид тухайн эмэгтэйн найз залуу болох иргэн 25 настай Б-г авчирч ярилцсаны эцэст барилгын дээврээс хамтад нь буулгасан байна. Тодруулбал, 19 настай Б /сэтгэцийн өөрчлөлттэй/ нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг, Үйлдвэрийн хэсэгт байрлах хуучин үйлдвэрийн дөрвөн давхрын барилгын дээврээс өчигдөр орой 22:30 цагийн орчимд үсрэх гэж оролдсон байна. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдал, цагдаа, Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн 22:43 цагт очиж  23:46 цагт амь насыг нь эрсдэхээс хамгаалжээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг,  361 дүгээр гармын төв замын хажууд өчигдөр зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ. Тодруулбал, “Ниссан Идван” загварын автомашин, “Хово” загварын автомашинтай мөргөлдөж, 47 настай Б нь автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амь насаа алджээ. Уг ноцтой осол өчигдөр 12:00 цагийн орчимд гарчээ. Алба хаагчид талийгаачийн цогцосыг гаргаж дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг,  Угалзын-Ам гэх газарт дөрвөн зорчигчтой автомашин уулын уруу өнхөрсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ. Алба хаагчид ослын газарт  18:29 цагийн үед очиж талийгаач  29 настай эрэгтэй  Ж-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж