НМХГ: Нэг тэрбумаар үнэлэгдэх барааг устгасан

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

НМХГ: Нэг тэрбумаар үнэлэгдэх барааг устгасан

НМХГ: Нэг тэрбумаар үнэлэгдэх барааг устгасан

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  олгож буй импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголт, дээж авалт, цаг үеийн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2021.09.09/ мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хот дахь 16 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн давхардсан тоогоор 9383 аж ахуйн нэгжийн /ААН/  349373 тонн түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж хилээс чөлөөлөгдсөн.ҮҮНД:

  • Импортын хяналт шалгалтад 2918 ААН-ийн  84930 тоннн бүх төрлийн боловсруулсан хүнс,
  • 798 ААН-ийн  17673 тонн мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн,
  • 1216 ААН-ийн   160205  тонн  ургамлын гаралтай бүтээгдэхүүн,
  • 1147 ААН-ийн 4181.2 тонн  эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, 2740 ААН-ийн 15612 тонн ахуйн хэрэглээ гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, сав баглаа боодол, хуучин хувцас, нялх балчир хүүхдийн хүнс,
  • 564 ААН-ийн  66770 тонн  химийн хортой болон аюултай бодис хамрагдаж, хилээр нэвтрүүлсэн.

Экспортын хяналтад нийт 974 ААН-ийн  37120.8 тоннн түүхий эд, бүтээгдэхүүн хамрагдсан. ҮҮНД:

  • Ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 68 ААН-ийн  9017 тоннн,
  • Мал эмнэлгийн чиглэлээр 899 ААН-ийн  27852 тонн,
  • Боловсруулсан хүнс  долоон ААН-ийн 251.6 тонн бүтээгдэхүүн хамрагдаж, ачилтын үеийн хяналт шалгалтыг хийж, хилээс чөлөөлөн ажилласан. 

Хяналт шалгалтаар хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон нийт 60 нэр төрлийн, 61074 тонн, 7487 ширхэг 1 тэрбум 556 сая 793 төгрөгийн бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгаж, болзошгүй эрсдлээс сэргийлж ажилласан.

2020 онд гүний гаалийн хоёр терминалд  Алтанбулаг боомтоос олон улсын худалдааны 11276 тир автомашин, тээвэрлэгдэн ирсэн 221009.6 тонн бодис, бараа бүтээгдэхүүн, нийт 11506 жолоочид халдварын тохиолдлыг илрүүлэх тандалт судалгааны ажлыг хийж,  нийт 294 жолоочийг тусгаарлах ажлыг хийсэн. Хүйтний улиралд ариутгал, халваргүйжүүлэлтийг чанартай хийх зорилгоор хоёр терминал дээр битүү пункт бариулж ашиглалтанд оруулсан.

2021 онд нийт 5476 тир автомашин, тээвэрлэгдэн ирсэн 105136 тонн бодис, бараа бүтээгдэхүүн, 5478 жолоочид халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн хяналт шалгалтыг хийж, бодис бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хилээс чөлөөлөн, тирийн цувааг буцааж, тир автомашины гадаргуугийн 300632.4 м.кв талбайд "Хунт хайрхан", "Төвшин билэгт төгөлдөр" ХХК  компаниудаар халдваргүйжүүлт хийлгэн, ариутгалын ажлын чанарт улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд нийт 16 зөрчил илрүүлж,  шийтгэл ногдуулж барагдуулсан. Тус ажлын хүрээнд 2020 онд нийт давхардсан тоогоор 386 ААН-ийн  895 нэр төрлийн, 2021 онд 201 ААН-ийн  416 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторид шинжлүүлэхэд нийт долоон эерэг сорьц илэрсэн.  Зам тээврийн ослын улмаас тээвэрлэлтийн горим алдагдаж, лабораторийн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага хангахгүй 21 нэр төрлийн 20.3 тн, 100.500.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг журмын дагуу устгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлж ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж