22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс гаргажээ

22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс  гаргажээ

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-ээс гаргасан байна.  Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзжээ. 

Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ. 

Цагийн хязгаарлалтын талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бизнесийн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудаа бодолцсоны үндсэн дээр цагийн хязгаарлалтыг 00:00 цаг хүртэл болгож өөрчлөх шийдвэрийг НОК, УОК-оос гаргасан. Гэхдээ энэ бол буруу шийдвэр. Учир нь 22:00 цагаас хойш архидалт нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна. Тиймээс 22:00 цагаас хойш ажиллаж буй үйлчилгээг зайлшгүй хаах шаардлагатай" хэмээн дурдсан удаатай.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, баар, биллъярд, спорт заал, баар, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж