Дугаарын сурвалжлага: Өрхийн эмнэлгүүд улаан бүс болжээ | News.MN

Дугаарын сурвалжлага: Өрхийн эмнэлгүүд улаан бүс болжээ

Дугаарын сурвалжлага: Өрхийн эмнэлгүүд улаан бүс болжээ

Дугаарын сурвалжлага: Өрхийн эмнэлгүүд улаан бүс болжээ

Шөнийн 1-5 цагийн хооронд утас дуугар иргэд "Эерэг гарчихлаа, эм тариа хурдан авчирч өг" гэж зандрах нь цөөнгүй.  Зарим нь үхэх гээд байхад эмч хүн байж утсаа авсангүй гэж уурлаж, зарим нь гэрийнхнээсээ очиж шинжилгээ авахыг шаардана. Эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэж элдвээр хэлэх нь ч бий.

Ийм нөхцөл дунд өрхийн эмч нар ажиллаад удаж байна. Адилхан хүн юм болохоороо өвдөнө, зовно, айна, бачимдана, стресстэнэ.  Гэтэл иргэд тэднийг үхчихээгүй бол "өргөсөн тангарагтаа үнэнч байх"-ыг шаардана.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 240 мянга 983 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 29 мянга гаруй хүн нь гэрийн тусгаарлалтад байгаа юм. Эдгээр хүмүүстэй болон хавьтал болсон ар гэрийнхэнтэй нь байнгын харилцаа холбоотой байхаас гадна өнөөх багцаа хуваарилах, үндсэн чиг үүргийнхээ анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх гээд өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд чөлөө зав гарахаа болиод удаж байна. Тиймээс бид өрхийн эмч нар бодит нөхцөл байдал дээр хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.

"ХАМАГ ЧАДЛАА ШАВХАЖ БАЙНА"

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв 11 мянга гаруй хүнд үйлдчилдэг. Үүдээр нь ороход сувилагчийн пост, тарианы өрөө, цаашилбал үзлэгийн өрөө, тусгаарлах хэсэг байна. Тус эмнэлэгт халдвартай бүсийг гаргаж өгчээ. Эмч Covid-19-ийн шинжилгээ авч дуусчихаад үзлэгийн хүмүүстээ үзлэг, эмчилгээ хийнэ гэв. ХӨСҮТ улаан бүс гэгддэг үе өнгөрч хамгийн их эрсдэл өдгөө өрхийн эмнэлэг болжээ.

Эмч нарын болоод ажлын утас нь өглөөнөөс хойш тасралтгүй дуугардаг болохыг сувилагч хэлж байв. Биднийг очиход өрхийн эмнэлгээр орж гарч буй 10 хүний ойролцоогоор 6-7 нь түргэвчилсэн шинжилгээ хэдэн цагийн хооронд авах вэ, манай эхнэр, нөхөр эерэг гарсан хавьтлуудаас ирж шинжилгээ авахгүй байна хэмээн асууж сураглаж байлаа. Эмч ажилчид нь өвдсөн, байгаа боломжоороо хүний нөөцөө зохицуулж байгаа гэв. Тэгвэл Covid-19-ийн халдвартай хүнтэй харьцсан эмч иргэд болон нярайд эмнэлгийн тусламж үзүүлэх гэж үү хэмээн асуухад сувилагч нь

“Тийм ээ, бид хамелон шиг хувирч, өвдөхгүй юм шиг дархлаатай дүр үзүүлж ажилладаг болсон. Байгаа хүний нөөцөөрөө чармайж байна. Хүмүүс хүлээцгүй, тэвчээргүйгээс болж биднийг бараг барьж авч зодох нь холгүй байдаг шүү дээ” гэсэн юм.

Аль ч шатны эмнэлгийн байгууллагад хандсан эхлээд өрхийн эмнэлэгтээ ханд  гэх тайлбарыг өгдөг учир иргэд ингэхээс ч өөр яах билээ. Бараадах ганц эмнэлэг нь өрхийн эмнэлэг болсон шүү дээ.

ӨДӨРТ 5-ХАН ТЕСТ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ӨГЧ БАЙХАД ИРГЭД БҮХ БУРУУГ БИДНЭЭС ХАЙДАГ

ТУС ХОРООНЫ “ЭНХ СҮНДЭР” ӨЭМТ-ИЙН ДАРГА Г.ЭНХТУЯА:

-Наймдугаар сарын 22-ноос ачаалал эрс нэмэгдэж эхэлсэн. Ээлжийн амралтаа авсан, Covid-19-өөр өвдсөн гээд эмч ажилчид хомсдолтой байна. Иргэд уцаартай, бухимдалтай харилцаж байгаагаас үүдэж эмч, сувилагчид стресстэх, олон дахин нэг зүйлийг нь тайлбарлаж өгөх, үл ойлголцол гарах гээд бэрхшээл их. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол түргэвчилсэн шинжилгээний тест.

Өдрөөс өдөрт тохиолдол ихсэж байна. Гэтэл шинжилгээний тест долоо хоногийн хугацаанд хэрэглээрэй гээд 25 ширхэг өгч байна. Иргэд үүнийг нь ойлгодоггүй, мэддэггүй.

Өрхийн эмнэлэгт өдөрт зөвхөн Covid-19-өөр өдөрт хэдэн хүн хандаж байгаа талаарх тоон мэдээ удирдах шатны байгууллагуудад очдог баймаар. Тестийнхээ тоог нэммээр байгааг дээшээ хэлэхээр хэзээ нэмж өгөх нь тодорхойгүй гэдэг. Иргэдэд энэ байдлыг учирлахаар  худал ярьж, оношлуурыг нь өөрсдөө авч байгаа биз гэж уурладаг. Асуудлыг ойлгож, хүлээцтэй ханддаг хүн алга байна. Бас нэг хэрүүл тарьдаг асуудал бол нөгөө алдарт эмийн багц. 70 мянган төгрөгийн багцаа авъя, би халдвар авчихсан байна гээд ороод ирнэ.

Багцыг хариу нь эерэг гарсан хүн бүрт өгөх боломжгүй. Мөн гэрээр очиж, хавьтлыг шинжилж чадахгүй, хугацаа алдах зэргээр тоочоод байвал шантармаар олон асуудал гарч байна. 30 гаруй жил хөдөө, хотод ачаалалтай цаг үед эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан ч энэ жилийнх шиг стресстэй байж үзсэнгүй. Гэхдээ өргөсөн тангаргатаа үнэнч ажиллаж, өвчтөнүүдээ эмчлээд гаргана гэдэг юу юунаас илүү сайхан.

ЭЕРЭГ ГАРСАН ТЕСТЭЭ БАРЬЖ ИРЭЭД, ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ НЭХЭУЖ БАЙНА

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НЭГДҮГЭЭР ХОРООНЫ “ХҮН ТӨВТ” ӨЭМТ-ИЙН АХЛАХ СУВИЛАГЧ Л.ЭНХБАЯР:

-Иргэдэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэл хүргэж байхад маш ухамсаргүй үйлдэл гаргаж байна. Тухайлбал, түргэвчилсэн тестээр гэртээ үзээд эерэг гарсан гээд бариад орж ирж байгаа юм.

Ингэж болохгүй, эерэг гарсан  бол гэртээ тусгаарлалтад орох шаардлагатай гэхээр “Би эм тан авах мөнгөгүй. Эмчилгээний багцаа алив өг” гэж нэхнэ, загнана. Тэр хүн эерэг гарчхаад эмнэлгийн байгууллагад үзлэг, эмчилгээ хийж байхад дайрч орж ирэхээр үзүүлэх гээд хүлээж байгаа иргэд ч эрсдэлд өртөж байна.

Тиймээс зөвхөн хар амиа хичээсэн хандлага гаргахгүй байхыг хүмүүсээс хүсч байна. Мөн үүнээс гадна гэрийн тусгаарлалтад байгаа хүнд болон маш хүнд биеийн байдалтай 70-90 настай хүмүүс, жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт хэвтүүлэх гэхээр орны очер маш ачаалалтай.

Батлагдсан тохиолдлоо эмнэлэгт хэвтүүлэхийн тулд 70-80 хүний дараа нэрийг нь бичүүлж, ор гарвал хэвтүүлж байгаа. Өдөрт 20 шинжилгээ авахад 10 нь эерэг гарч байна. Бид эмнэлгээр болон гэрээр явж үзлэгээ хийж, шаардлагатай хүмүүстээ эм тариаг нь дөхүүлж өгч, хэсгийн ахлагчтайгаа хамтраад Бямба, Ням гаригт ч ажиллаж байна.

Миний хувьд 30 гаруй жил ажилласан туршлагатай учраас ачааллыг даваад л гарна. Харин залуучууд маань ийм их ачаалалтай нөхцөлд хүмүүст хэл амаар доромжлуулж, дээрэлхүүлж ажиллах нь хэцүү байгаа гэдгийг хэлж байгаа. Иргэд эмч, сувилагчдыг хүндлээд хүлээцтэй хандчихвал цар тахлыг бүгдээрээ даваад л гарна гэж бодож байна.

ЭМЧ НАР ҮЗЛЭГЭЭ ХИЙХЭЭС ГАДНА ӨДӨРТ БАГАДАА 8-9 ЦАГ УТСААР ЯРЬДАГ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ “ЦЭДЭН-ЭРДЭНЭ” ӨЭМТ-ИЙН АХЛАХ СУВИЛАГЧ  Б.НАРАНЦЭЦЭГ:

– Халдвартай нь батлагдсан байхад гадуур явж байгаад таарах зарим нэг тохиолдол байна. Эмч, сувилагчид өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч үндсэн үйл ажиллагаа болох товлолт вакцин, тогтмол үзлэгээ цаг тухайд нь хийж байгаа. Энэ зуны тухайд эрсдэл бүр ч нэмэгдсэн. Аль болох дархлаагаа дэмжиж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайн баримтлахыг иргэдэд уриалмаар байна.

Эмч нар маань үзлэгээ хийж байхад нь өдөрт Covid-19-тэй холбоотой дуудлага утсанд нь их ирдэг. Өдөрт дунджаар 8-10 цаг утсаар ярьдаг байх. Нэг хүнтэй хамгийн багадаа 15 минут. Ийм ачаалалтай ажиллаж байгааг хүмүүс ойлгож, хүлээцтэй хандахыг л хүсч байна даа. Гэрийнхэн болон эмнэлгийнхэн маань үргэлж дэмждэг учир шантрах зүйл гардаггүй байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвд тусламж үйлчилгээ авч буй иргэд Covid-19-ийн онцгой нөхцөлд ажиллаж буй бүхий л шатны эмч, ажилчдад талархаж байгаагаа хэлсэн юм. Тэр дундаа анхан шатны цогц үйлчилгээ үзүүлж, ачаалал нь хэтэрсэн ч амралтгүй ажилласаар байгаа эмч сувилагч нартаа баярлалаа гэдгийг хэлж байлаа. Тангараг өргөж, албан үүргээ гүйцэтгэж байгаа хэнээс ч гомдол нэхдэггүй эмч, сувилагч нартаа хүн бүр талархах нь зүй бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нараа 2021-09-09 66.181.161.38

Баянзүрх дүүрэгт,2 нялх хүүхэдтэй хүн ковид хүн дэвтэр тусаад эмнэлэгт хэвтье гэхэд нь гэртээ тусгаарлах гэсэн байна энэ арай дэгдэж байна

Avatar

saraa 2021-09-09 66.181.161.56

gehde zalghaas naash irdgvi bs em tangaa udaj oghor ter hvn chn hvnderne bs tgd bnga zagadag gne shv ovchtoi hvnlvvge tgj bnga yajbn em tan gj yridgvishal hudalaa bs zarim orh hangalttaisain em ogj bhd chingeltei orh hytad em ogno bs emnvvd ne dutuu ogoh emee ch gvitsed ogdgvi ym shg tgj yalgavarldag ym shig blee tm bj blhgvi

Avatar

Зочин 2021-09-09 66.181.161.56

Аливаа юм 2 талтай би хан уул дүүрэг 4 хороо үнэхээр ажилаа сайн хийж байгаа залуу эмч нар байгаа олон эмнэлэг ордоггүй орох зав байдаггүй гэхдээ хааяа нэг ороход зүгээрл байж байдаг эмч байдагл юм байнлээ.

Avatar

Зочин 2021-09-09 192.82.85.158

Хэлэх үг дууссаан

Avatar

Зочин 2021-09-09 192.82.90.124

УОК ба76 Жалганаасаа эмээ нэмээрэй

Avatar

Зочин 2021-09-09 64.119.24.198

Хүндрүүлж бгаад хэвтүүлэх гээд бгаа юм уу? Гайгүй бна гээд байх юм.Эмнэлгийн салбар дампуурах байдалтай бна. Танилгүй хүн хэзээ ч эмнэлэгт хэвтэж чадахгүй, гэртээ хүндрээд халдвараа бусад хүмүүст тараагаад бна.Яана даа.

Avatar

Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгч 2021-09-09 64.119.24.198

Энэ өвчин дэндүү тархаж бна даа. Өрхийн эмнэлгийн эмч нар нь ч дөжирчээ.Хүнд, хөнгөн, яаралтай хэвтүүлэх эсэх, хөгшин залуу хүнээ ч ялгахаа болио юу? Тангараг өргөсөн эмч нар шүү дээ. Та нарт зовлон тоочих эрх байхгүй. Өвдсөн хүнээс ямар ч ааш гарч магадгүй. Тэр бүхнийг зохицуулах сэтгэлийн бэлтгэл тэнхэлтэй байгаач.

Avatar

Эмч 2021-09-09 202.126.88.34

Тангараг өргөсөн байлаа гээд хэн дуртай хараач загна гэсээ үг биш байх шүү тангараг гэдэг үгэнд хүлэгдэж өчнөөн хүнд дээрэлхүүлж доромжлуулж бна бид ч бас өвдөх эмтрэх сэтгэл зүрхтэй шүү

Avatar

Зочин 2021-09-09 185.31.175.240

== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Haah 2021-09-09 66.181.161.14

Zovhon neg talig barisan bna. Uvdaun humuusiig bugdiig aashtai teneg mal ym shig bichsen bh ym. Yoroosoo l uurladag geed. Oilgomjgui udirdlagagui handlagaas bolood l iim asuudal uusej bgaa. Oirin havitlaas shinjilgee avna geed 6 honog huleelgeed nuguu havital ni uvduud bhd l toohgui,bid shinjilgee avdaggui l gdg tm bnle shde.

Avatar

Зочин 2021-09-09 66.181.190.41

say zalgahad hurtel utasaa avagui 8 9 duuduulj baigaad suuldee utasaa haaj baina han uul mend saruul urh iim baihad humuus buhimdalgui yadag ym

Avatar

DR. PRADHAN 2021-09-09 197.210.65.24

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL:
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

иргэн 2021-09-09 59.153.112.204

Захиалгаар Ийм худал худал зүйл бичихээ болиоч ээ. Миний мэдэхээр Ковид туссан хүмүүст Баянголын 24-р хорооны Өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүд мэндийн төвөөс ямарч тусламж үйлчилгээ үзүүлж зөвөлгөө өгөх нь бүү хэл утсаа ч авахгүй зүгээр үх гэдэг байдлаар хаяад гэрт нь байлгаж байгаа. Монголын эрүүл мэндийн салбар үнэн дампуурсан.Танил талгүй, дээр мөнгөгүй бол ер нь л дуусч байна даа

Avatar

Зочин 2021-09-09 66.181.186.124

Uursdiiguu mash ih ajillaj yadarch baigaag l yariad yam nehehdee garguun tuun shigee l ajlaach dee,uvduj zovson,yaaraltai uzuuleh shaardlagatai humuust bolohoor eldev hund surtal gargaad chiregduuleed baidag yarih bolohooroo neg ih yam hiij baigaa yam shig surjigneed l emch nar maani hund hetsuu ued ajillaj baigaa geheer davraad,dalimduulaad bh yam segel zurhee zoriulaad ajillahgui emch nar zunduu bn shuu

Avatar

Зочин 2021-09-09 66.181.166.134

Өрхийн эмнэлэг дээр хагас сайн очиход аргаа барсан хэдэн хүн хийх юмаа олж цөхөөд сууж байдаг. Өөр өвчтэй хүмүүст болохоор коронатай хүмүүст үйлчилж байна гээд, коронатай хүмүүст болохоор өөр өвчин зовлонтой улсад бид бас үйлчилдэг гэж хуураад л ажлыг ёстой хийдүүлж буй улс. Манай гэрийн таван хүн өвдөхөд нэг ч удаа багц авч үзээгүй. Нэг хүнд 15 минут зарцуулдаг нь ч худлаа. Коронатай хийж буй тэмцлийн нэр хүндийг жинхэнэ унагаж буй нөхөд бол өрхийн эмнэлгийнхэн.

Avatar

Зочин 2021-09-09 66.181.164.211

Тийм шүүүү

Avatar

Заассссс 2021-09-09 64.119.19.232

Өвдсөн 9 сартай хүүхдийн зөвхөн амин үзүүлэлтийг нь үзээл явж байна лээ шд. Аан үхэх болоогүй байна хэвтүүлэхгүй гэж бгам шиг л

Avatar

Зочин 2021-09-09 192.82.83.67

Өрхийн эмнэлгийнхэн дээрх мэт сайхан ярьчихаад, нитэр дээрээ хүнд суртал гаргаж, утсаа ч авахгүй байдаг учраас халдвар авсан хүмүүс аргаа бараад өөрсдөө биеэрээ очиж хэрүүл хийж байгаа юм. Хэрвээ онцгой байдлын штаб, өрхийн эмнэлгүүд шуурхай ажилладаг байсан бол халдвар ингэж газар авахгүй байх байсан. Тэднээс тусламж авч чадахгүй болохоороо хүмүүс халдвартай хэр нь эм тангаа авах гэж эмийн сан орж, идэх юмаа авах гэж дэлгүүр орж байгаа нь халдвар тархах нэг нөхцөл болж байна.

Avatar

Зочин 2021-09-09 103.9.90.100

өрхийн эмнэлэг худлаа л шалтаг хэлээд байхаас биш яг сэтгэлээрээ ажилладаг эмч байхгүй. Ёстой ковидын үед мэдэрч байгаа шүү

Avatar

зочин 2021-09-09 202.9.46.194

Өвчин илэрсэн тохиолдолд маш түргэн хариу арга хэмжээ авахгүй бол хүндэрдэг учраас сандарч очиж байна 70 дээш насныхан очер хүлээсээр хүндэрч засал авч чадахгүй бурхан болж байгаа юм биш үү

Avatar

Зочин 2021-09-09 66.181.189.231

Хамаг бүдүүн дарга болох гэсэн мятрашгүй хүсэл тачаалаас болж Монголчууд хорооноогийн голомт болсон нь үнэн

Avatar

Зочин 2021-09-09 202.126.90.150

СБД 8р хорооны ӨЭМТ үүдэндээ PUВG тоглоод суудаг сувилагчтай гэжуугаа

Avatar

Зочин 2021-09-09 202.9.47.48

Сувилагч ч гсн хүн. Үхэж бсн 500к-н цалингаар өөр яана гэж

Avatar

Зочин 2021-09-09 202.55.188.34

Tegvel ajillahaa boli

Avatar

санаа 2021-09-09 112.72.8.90

иргэд бидэнд ч их асуудал бий дээ. өөрийн толгой дээрхи бөөсийг харалгүй бусдын толгой дахь хуурсыг харах юм өөрсдөө ийм ажлыг яг хийгээд үз. шүүмжлээд байхаар очиж дэмж үргэлж мөнхөд шүүмжлэл нэртэй б**с ухах ажлаа зогсоо наадах чинь улс төр нэртэй бусад улсын эрх ашгийг хамгаалсан хүмүүст олз болно шүү

Avatar

Зочин 2021-09-09 202.131.225.91

Үнэн шүү, олзлуулах үйлээ бид өөрсдөө хийгээд байгаа юм. Чи оновчтой хүн байна

Avatar

Зочин 2021-09-09 202.126.88.33

ARCHÀGUIDE HALDVAR AVSAN BOL HOHINEEE

Avatar

Зочин 2021-09-09 122.201.21.104

Одоо бүр иргэд буруутай болсон уу?

Avatar

Зочин 2021-09-09 202.126.90.57

өрхийн эмнэлэг нэртэй хүнд суртлын газар бйснаас байхгүй н дээрдээ

Avatar

Зочин 2021-09-09 202.126.90.57

өрхийн эмнэлэг үнэхээр хангалтгүй ажиллаж байгаа. 70 000 ийн багцыг хаашаа хэнд өгдөг н ойлглмжгүй шүү

Avatar

Зочин 2021-09-09 66.181.176.59

10 жил, их дээд сургууль, цэцэрлэгээ каренталаачээ

Avatar

зочин 2021-09-09 202.126.92.99

өрхийн эмнэлэгийн ажил, үйлчилгээ нь ямар вэ гэдгийг захын хүнээс асуух юм бол хэлээд өгнө дөө. Ингэж ярьдаг шигээ ажлаа хийдэг, чаддаг болоосой.

Avatar

Зочин 2021-09-09 66.181.185.170

Өөрсдийгөө өмөөрөөд бх шаардлага бхгүй. Эзэмшсэн мэргэжилдээ эзний ёсоор ханд. Бараг үйлчлүүлж бгаа иргэдээсээ дор мэдээлэлтэй . Эмх замбараагүй удаан дээрээс нь чадваргүй ухантсан яах гээд бгаа нь мэдэгдэхгүй болхи юмнууд бичиг цаастайгаа зууралдаад л бж бдаг штэ.

Avatar

Монгол хүн 2021-09-09 202.21.100.210

Өрхийн эмнэлэгүүд ажлаа хийх чадваргүй нь энэ Ковидын үед бүр тодорхой болсон шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-09 150.129.143.229

БИЕ НЬ ӨВДСӨН ХҮН ЯАЖ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ ВЭ.ХЭНД ХЭДИЙГ ӨГЧ БАЙГАА ВЭ

Avatar

Ajilgui2 2021-09-09 64.119.18.113

Ene Suhbaatar 7-r horoonii orhiin emeneleg unen ajilgui avgai nar bdag. Bi covid tusaad 7 honoloo. Yun bagts ogoh yun 6 dahi honog deer ahinjelgee avah yostoi ulger

Avatar

Зочин 2021-09-09 66.181.164.211

Үнэн үнэн, үнэхээр ажилгүй, зүгээр суугаад сурсан хүмүүс байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж