Боксын холбоо: Э.Цэндбаатар муу үлгэр дууриалал үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

Боксын холбоо: Э.Цэндбаатар муу үлгэр дууриалал үзүүлж байна

Боксын холбоо: Э.Цэндбаатар муу үлгэр дууриалал үзүүлж байна

НЭМЭЛТ: 10.00

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл өнөөдөр/2021.09.09/ хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГТ М.Бадар-Ууган:

-Боксын холбоо өнгөрсөн Ням гаригт ээлжит бага хурлаа хийж, Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэг, ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Энхтөр багш томилогдсон. Олимпоос медальгүй ирсэндээ уучлал гуйж байна.Парис олимп хоёр жил, зургаан сарын дараа боллоо. Алтан медаль авна гэсэн зорилготой байна.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:

-Бид дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Манай удирдах зөвлөл 19 гишүүнтэй.

  1. Серби улсад болох боксын ДАШТ-д оролцох сорилгыг хийж, удирдамжийг батлах
  2. Сорилго тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг нэрсийг батлах
  3. Сорилго тэмцээнд шаардагдах төсвийг батлах
  4. Монголын боксын холбооны багш, дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад авах арга хэмжээ, ёс зүйн хариуцлага

Дөрөвдүгээр асуудлын хүрээнд, шигшээ багийн тамирчин МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас мөн боксын холбооны шигшээ багаас хассугай гэжээ.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр:

-Спортоор тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь зөндөө уучилсан. Тиймээс боксын холбоо Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгон бэлтгэл хийж байна. Гэтэл муу үлгэр дууриалал үзүүлээд байвал яах вэ. Ямарч гавьяат хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байна. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Цэндбаатар шөнийн 2 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёсзүйгүй үйлдэл. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна.

🔴 ШУУД Монголын Боксын холбооноос мэдээлэл хийж байна

🔴 ШУУД Монголын Боксын холбооноос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, September 8, 2021


Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ. Мөн холбооны зүгээс өнөөдөр/2021.09.09/ хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна.

Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” гэжээ.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзжээ.

Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид "Наран" плазагийн зургадугаарт давхарт байрлах "New York Liberty" ресторанд зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Э.Цэндбаатар мөн л оролцож, өөрийгөө зодуулсан гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэхдээ энэ нь түүний орооцолдож буй анхны асуудал биш. Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд үе үе олон нийтийн анхааралд өртөх болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж