"Замын-Үүдэд бөөгнөрсөн ачаа, барааг татаж дууссан"

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

"Замын-Үүдэд бөөгнөрсөн ачаа, барааг татаж дууссан"

"Замын-Үүдэд бөөгнөрсөн ачаа, барааг татаж дууссан"

Замын-Үүдийн хил дээр гацсан ачаа тээврээс болж үнийн хөөрөгдөл үүссэн. Тиймээс  энэ асуудлыг шийдвэрлэхийн  тулд Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын эхээр Замын-Үүд дэх боомтын зөвлөлийг шинээр байгуулсан билээ. Ажлын хэсэг зургаан хүнтэй. “Хэрэв 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. 

Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхээс тодруулахад "Замын-Үүд боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд  гурван том арга хэмжээг авч ажилласан. Боомт ногоон бүс болох шаардлагатай учраас “Нэг өрх-нэг шинжилгээ”-г авч байна. Мөн ариутгалын хаалгыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил хийгдэж байна. Түүнчлэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч, хамтарч ажиллаж байна. Үүний үр дүнд экспорт, импортын бараа эргэлт өссөн.

Тухайлбал зургадугаар сард экспорт, импортод 90 машин гардаг байсан бол өнөөдрийн байдлаар экспортод 145, импорт 198 болжээ. Үүн дээр ачааны вагон нэмэгдэж наймдугаар сард инпортод 887 вагон явсан. Есдүгээр сарын нэгнээс Замын-Үүд дэх мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага энгийн горимдоо шилжсэн. Энгийн үед 150 орчим машин гардаг байсан.  Эрээн хотын гаалийн гадаа 2000 орчим машин дараалсан байсныг татаж, гацааг гаргасан.  Бөөгнөрсөн ачаа дууссан. Замын-Үүд стратегийн ач холбогдол бүхий боомт учир 500-600 машин ачаа байнга эргэлдэж байдаг. Одоо хэвийн эргэлтдээ орсон.

Мөн Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс хариуцлагын гэрээг замын 5000 гаруй жолооч нартай хийсэн. Гэвч хэрэгжилт хангалгүй байна. Тагнуул, цагдаагийн байгуулагын өгсөн мэдээллээр 70 хувь нь 10 саяас дээш, 30 хувь нь 10 сая дотроо ачиж байна. Энэ долоо хоногт гэрээ зөрчсөн автомашины жолооч нартай хариуцлага тооцож зөвшөөрлийг нь цуцална. Цаашид тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх чиглэлд ажиллана" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж