2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 744,742,563 төгрөгийн үнийн дүн бүхий 1,536,767 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" ХК (SOR +13.98%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +13.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК RMC -9.34%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH – 3.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,491 ширхэг нэгж эрхийг нийт 33,651,701 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20 ширхэг үнэт цаасыг 2,000 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.66 хувиар өсч, 48792.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,046,462,152,101.90 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ