Д.Сумъяабазар Ерөнхий сайдад "ялагдав"

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар Ерөнхий сайдад "ялагдав"

Д.Сумъяабазар Ерөнхий сайдад "ялагдав"

Хотын дарга Д.Сумъяабазар хэдхэн сарын өмнө хотын захиргааг яармаг руу нүүлгэхгүй, тэнд залуучуудын инновацийн төв байгуулж, дэлхийн өрсөлдөх стартап компаниуд, IT компаниуд бойжих газар болгоно хэмээн ам гарч байв. Гэвч өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хотын захиргааг шинэ байр буюу Яармаг руугаа нүү гэсэн шийдвэрийг гаргав.

Уг нь автомашины түгжрэлийг сааруулах, гэр хорооллыг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийслэлийн төр захиргааны байрыг Ханын материалд байгуулах нь оновчтой юм байна гэж үзэн, ажил эхлүүлсэн хүн нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл юм. Гэвч ажлыг нь “өвлөж” авсан экс дарга С.Батболд байршлыг өөрчилж, Яармаг руу шилжүүлсэн. Ингэх шалтгаан нь нийслэлийн төр захиргааны байгууллага нь өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуй нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн статистик мэдээллийг албаныхан өгч байв. Мөн Улаанбаатар хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог тул дээрх шинэ байр ашиглалтад орж, нийслэлийн төр захиргааны ажилтнууд төвхнөснөөр түгжрэл буурч, үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд авто зогсоол хүрэлцдэггүй байдал ч саарна гэсэн өөдрөг тайлбарыг ч хийсэн.

97 тэрбум төгрөгөөр барьсан шинэ Хотын захиргааны байр эзгүй байсан ч ийн Засгийн газрын шийдвэрийн дагуу эзэнтэй болох нь ээ. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Хотын дарга болсон бөгөөд саяхан өөрийнхөө УИХ-ын тойргийг ойрын хүрээнийхэндээ өгөхөөр тохиролцсон ч намын дарга нь Н.Энхбаярт хадаг барьснаар Сонгинохайрханы тодотголтой, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд "хатуухан" цохилт болсон. Түүгээр зогсохгүй Хотын захиргааны байраа нүүлгэхгүй гэхэд нь намын дарга нь мөн л Засгийн газраар шийдвэрээ гаргуулав. Ийн Д.Сумъяабазарыг намын дарга нь "буулгаж" авч байгаа нь цаанаа томоохон улс төрийн сонирхол өрнөж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг, жуг гэлцэж эхэлжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж