Афганчуудыг суурьшуулахаар 6.4 тэрбум ам.доллар хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

Афганчуудыг суурьшуулахаар 6.4 тэрбум ам.доллар хүсэв

Афганчуудыг суурьшуулахаар 6.4 тэрбум ам.доллар хүсэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кабулаас авчирсан афган дүрвэгч нарын тээвэр, сууц гэх мэт суурьшихад шаардлагатай зардалд нийт 6.4 тэрбум ам.доллар гаргаж өгөхийг Конгрессоос хүссэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийн сүүлийн онгоц Кабул хотын Хамид Карзай нисэх онгоцны буудлаас хөөрөх үед аль хэдийн 120 мянган хүн Афганистанаас дүрвэсэн байжээ. Гэвч тэдний 6000 хүрэхгүй нь америк иргэд болон тэдний гэр бүл байна. Харин үлдсэн 114 мянга орчим нь ихэвчлэн афган дүрвэгч бөгөөд тэдний дотор цөөхөн тусгай визтэй хүмүүс бий аж.

Тэр олон афганчуудыг АНУ-ын цэргүүд дэлхийн олон улсад байх цэргийн баазууддаа түр байрлуулж, заримыг нь шууд АНУ-д аваачсан байна. Гэвч тэдгээр дүрвэгчдийг байлгах, тээвэрлэх, хоолох зэрэгт асар их зардал гарсан аж.

Тиймээс тэр зардлыг нөхөж, цаашид ч дүрвэгчдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, цэргийн баазуудаар тараасан дүрвэгчдийг харж хандах зэрэгт нийт 6.4 тэрбум ам.доллар шаардлагатай болж байна хэмээн Цагаан ордон тооцоолж, Конгресст хүсэлт гаргажээ. Мөн түүгээр зогсохгүй дараа онд ч гэсэн дүрвэгчдэд зарцуулах шаардлагатай мөнгийг бэлэн хадгалж байхыг сануулсан гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ энэ сарын сүүл гэхэд нийт 65 мянган дүрвэгч хүлээн авч, түүнээс хойш мөн 30 мянгыг авчрах төлөвлөгөө бий гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж