Улаанбаатар дулааны шугам сүлжээний газраас өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн дулааны шугам сүлжээний урсгал засварын ажлыг энэ сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дулаан шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Айл өрхүүдийн дулааныг ирэх есдүгээр сарын 15-нд, албан газруудын дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс өгч эхлэхээр болжээ.
Д.Долгор