Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан өнгөрсөн сард болж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр/2021.09.08/ энэхүү барилдаанд тав давж шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрлээ гэх мэдээлэл цахим орчим тарсан. Энэ талаар МҮБХ-ны холбооны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад “Худал мэдээлэл. Шинжилгээний хариу ирээгүй байгаа. Есдүгээр сарын 15-наас хойш л хариу нь ирэх байх” гэв.
Энэ жил Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаанд тав давж, шөвгөрсөн бөхчүүд:
- Улсын харцага Б.Бат-Өлзий
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Ш.Дарханбат
- Аймгийн арслан Э.Ууганбаяр
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар
- Аймгийн арслан Э.Нямаа
- Аймгийн арслан Д.Төрболд
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
- Аймгийн арслан Б.Хадбаатар
- Аймгийн арслан Н.Батсайхан
- Аймгийн арслан Ц.Адьяа
- Аймгийн заан Б.Уртнасан
- Аймгийн заан Э.Энх-Амгалан
- Аймгийн заан Э.Мөнхжаргал
Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хийлгүй өнжих шийдвэр гарсан. Үүний оронд УОК-оос хурдан морь, бөхийн барилдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор явуулахыг зөвшөөрсөн юм.
Холбоотой мэдээ