ЗГ: Хангарьд” ордныг дуудлага худалдаагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

ЗГ: Хангарьд” ордныг дуудлага худалдаагаар худалдана

ЗГ: Хангарьд” ордныг дуудлага худалдаагаар худалдана

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарчээ.  Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагт  ашиглалтад оруулахад бэлэн болсон учраас  арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Мөн  дараагийн Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн  зарим салбар  сургуулийг орон нутаг руу шилжүүлэх төлөвлөгөөг  танилцуулахыг Боловсрол,  шинжлэх ухааны яамны сайдад  үүрэг болгожээ.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБЫГ НҮҮЛГЭНЭ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
-Засгийн газрын хурлын тогтоолоор эхний ээлжид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, 16 агентлагын 900 гаруй алба хаагчдыг Яармагийн шинэ захиргааны байр руу нүүлгэх шийдвэр гарлаа. Замын түгжрэлийг сааруулахын тулд ийн шийдвэр гаргасан. Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн дэд бүтцэд холбогдсон гурван төвүүд рүү зарим яам, тамгын газруудыг нүүлгэх ажил мөн яригдаж байна. НЗДТГ-ын зүгээс бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүнэ. Яармагт баригдсан гурван блок барилгаас өнөөдрийн байдлаар ганцхан блок нь ашиглалтад орсон. Үйлчилгээний буюу олон агентлаг нэг дор байрлаж ажиллах блокын барилгын ажил 70 гаруй хувьтай явж байна. Хөрөнгө оруулалт дутаж байгаа гэх шалтгаанаар барилгын ажил удааширсан. Нэмэлтээр 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ асуудлыг Засгийн газар, Сангийн яам ирэх жилийн төсөвт суулгахаар шийдвэрлэсэн. Мөн нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлыг ч нарийвчлан хийнэ. Эхний ээлжинд Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна. Харин “Хангарьд” ордон нийслэлийн өмч учраас дуудлага худалдаагаар худалдана. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэв.
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА
 ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-"2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах чиглээр УОК-ын дарга болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ хүрээнд хадлан тэжээл бэлтгэхэд зориулж өмнөх жилүүдийнхээс чамгүй олон техник гаргалаа. Беларусь улстай Засгийн газар хооронд хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг ААН, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Энэ жилийн тухайд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянтан тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувьтай үргэлжилж байгаа.Энэ жилийн тухайд бага зэрэг хүндрэл байна. Яагаад гэвэл хур бороо ихтэй байгаа учир хадлан бэлдэх хугацаа хойжилж магадгүй байна. Түүнчлэн хур ихтэй байснаас газрын хөрс чийгтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүй. Цочир хүйтрэхэд чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болох нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна. Мөн энэ жил төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж 20 орчим мянган тонн бэлтгэхээр төлөвлөж байгаа. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ зээл нь гурван хувийн хүүтэй. 7.65 хувь буюу арилжааны банкны зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэнэ. Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж