Мөнгө угаах, терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо | News.MN

Мөнгө угаах, терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Мөнгө угаах, терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Мөнгө угаах, терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар удирдаж, зөвлөлийн гишүүн 16 байгууллагын 31 төлөөлөл оролцов.

Тус хуралд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн талаар, мөн Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Монгол Улсын 2020 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, үр дүн”-гийн талаар танилцууллаа.

Мөн хурлаар виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах, Монгол Улсын 2021 оны явцын тайлан, цаашид шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэв. Энэ хүрээнд Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамжаар байгуулсан байдаг.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-08 87.118.116.103

>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-08 64.119.19.40

Их койн аваад үнэ нь 3 дахин өснө гээд хулхмдуулсан нөхдүүдийн тухай ярьсан бол уу Ардкойнд алуулсан нөхөд ч яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж