Мисс А.Баярцэцэг урлагийн сургуульд багшилна | News.MN

Мисс А.Баярцэцэг урлагийн сургуульд багшилна

Мисс А.Баярцэцэг урлагийн сургуульд багшилна

Мисс А.Баярцэцэг урлагийн сургуульд багшилна

Мисс, жүжигчин А.Баярцэцэг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, жүжигчний мэргэжлээр гадаадад суралцаад ирсэн. Тэрбээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж, амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болоод амжсан билээ.

Эх орондоо ирээд удаагүй байгаа авьяаслаг бүсгүй "Сити" их сургуулийн Урлагийн сургуулийн багшаар ажиллахаар болжээ. Жүжигчин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан анх удаа "Bloomsbury Festival"-ийн хүрээнд Лондонд театрын жүжигт дүр бүтээхээр болсон тухайгаа дуулгасан юм.

"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”,  "Хөх тавилан"  зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг.  Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-08 64.119.20.182

Ишшшш СИТИ энэ хүүхнээр дутаж гэнэ энэ одоо юу заах уу

Avatar

Зочин 2021-09-08 17.149.229.163

mundag l busgui shuu dee

Avatar

Зочин 2021-09-08 17.149.229.163

mongoljingoo yum daa

Avatar

Зочин 2021-09-08 87.118.116.103

– Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Оноч 2021-09-08 66.181.160.62

Пөөх л дөө… ямар мундаг бүсгүй вэ. өв тэгш.

Avatar

Зочин 2021-09-08 192.82.72.207

Мисс хvн тийм ажил хийх хэрэг байгаам уу?! Мянганбаяр агаа дээрээ очвол яасиймб?

Avatar

Зочин 2021-09-08 103.80.210.183

юу заах юм бол доо. буруу юм л заана даа.

Avatar

Зочин 2021-09-08 64.119.22.193

Өөрсдөө юу ч хийж чадахгүй, хүмүүс нийгэмд хумсын чинээ нэмэргүй атлаа,юм бүхнийг шүүмжилж,хошуу дүрж, харлуулах донтой, ёстой бүх талаар буруу ишлэсэн сүхүүд.

Avatar

Пи Арчин Монгол 2021-09-08 66.181.183.162

Сити сургуулийн бүх багш нар ингэж мэдээ тавь хаха элгийн юмаа Монголчууд худлаа хэлбэрдэхээ л бодох юм. Энэ хүүхэн Лаагаа иднүү луувангаа иднүү ард түмэнд ямар хамаа бнаа.

Avatar

Зочин 2021-09-08 43.242.243.143

За характерны жүжигчин л лав биш юм билээ. Яаж багшлах юм.

Avatar

Зочин 2021-09-08 202.21.102.226

очиж2 Сити байхдаа яахав дээ

Avatar

PARNO 2021-09-08 102.89.3.170

IF YOU WANT TO SELL 1 OF YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL:
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

Зочин 2021-09-08 66.181.176.59

chadhiinmuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж