МҮЭХ: Цалин хасах шийдвэрийг эсэргүүцэж байна | News.MN

МҮЭХ: Цалин хасах шийдвэрийг эсэргүүцэж байна

МҮЭХ: Цалин хасах шийдвэрийг эсэргүүцэж байна

МҮЭХ: Цалин хасах шийдвэрийг эсэргүүцэж байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.09.08/ Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны 43 дугаар тогтоол буюу төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тогтоолын талаар мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА:

-Засгийн газрын гаргасан 43 дугаар тогтоолын 1.3 буюу төрийн болон олон нийтийн өмчит компаний бүтэц, чиг үүрэг, удирдлагын цалин хөлс зэргийг нийтлэг жишгээр тогтох, цалин урамшууллыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Анх захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан боловч нийт төрийн үйлчилгээний салбарт ажиллаж бүх хүнд хамааруулж байна. Тиймээс багш, эмч зэрэг төрийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдын эрх ашгийг зөрчиж байна гэж МҮЭХ үзэж, үүнийг эсэргүүцэж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна. Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомстолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгаа учир удирдлагын бус ажилчдын цалинг хасч байгаад анхаарал хадуулахыг шаардаж байна.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.БУЯНЖАРГАЛ:

-Эрчим хүчний салбар ажиллаж байгаа хүмүүс олноор өвдөж, хавсарч, орлож нэгнийгээ нөхөж ажиллахад ажилчдын ачаалал эрс нэмэгдсэн. Гэтэл нэг алба хаагч ачаалалтай ажилласан ч цалин нэмэгдүүлэх, нэмэлт цалин бодох боломжгүй тогтоол гарсан. Үйлдвэрлэл, үйл ажиллагаан дээр ажиллаж байгаа хүмүүст энэ шийдвэр сөргөөр тусаж байна. Энэ оныг дуустал айл өрх, албан байгууллагыг цахилгааны төлбөрөөс чөлөөлж байгаа. Есдүгээр сарын 15-наас өвлийн ачаалалд орох гэж байна. Манай салбарын нийт 16 мянган ажилчин эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа учраас энэ тогоолыг эргэж харах нь зүйтэй.

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.ЦЭРЭНПҮРЭВ:

-Автозам засварын болон нийслэлийн автозамын газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Автозамын салбарын ажилчид маш хортой нөхцөлд ажилладаг байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын санхүүжилтийг танаж байгаад бухимдалтай байна. 2-3 сар цалинг нь олгохгүй, ажилчдын орон тоог хэмнэж, захиргааны орон тоог нэмж байгаа. Хийх ёстой ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг хэмнэж, танана гэдэг байж боломгүй зүйл. Төрийн өмчийн газрууд, Зам тээвэр хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Монгол компаниуд дампуурч, Хятад компаниуд ноёлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ddd 2021-09-08 124.158.109.232

Ковидийн гаоломтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилчдын цалинг хассан эрх мэдэлтнүүд өөрсдөө ковид дээрээ ажилла

Avatar

Зочин 2021-09-08 87.118.116.103

— Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Заагч 2021-09-08 202.9.47.2

Хог вирус хятадыг устгаж зайлуулья.

Avatar

Зочин 2021-09-08 202.9.46.59

монголын засгийн газар, албан тушаалтнууд гэж үнэн дутуу гарууд байнаа. иргэд чинь хэрэглэх мөнгөтэй байж энэ хэдэн аж ахуйн нэгж чинь амь зуудаг юм шүү, иргэдийн худалдан авах чадварыг ЗГ өөрөө хүчээр бууруулж байна, бусад улсад ЗГ ирэгдийнхээ орлогыг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг сайжруулснаар эдийн засгаа дэмждэг.

Avatar

Зочин 2021-09-08 202.179.25.223

нүүрс зарахгүй бол мөнгөгүй гэдгээ ядаж ойлгоцгооно биз. 42сая тонн гаргахаас одоо 9 сард 10саяыг л гаргасан гэж бгаа. орлого багасахаар цалин нэмэхгүй, нэмэх битгий хэл хасна. оны эцэст цалин тавих мөнгөгүй болмогц хэвлээд тараана. тэр үед л 1саын цалин чинь 500,000 тай тэнцэж жинхэнэ хямрал гэдгийг ойлгох байлгүй. 2т хувийн хэвшлээ сайн ажиллуулаагүй хөл хориод НӨАТын татвар Орлогын татвар тасрах нь тодорхой болсон. Битгий хувийн хэвшлээ дарамталж бай. Идэж байгаа хоолруугаа нулимдаггүй гэдэг

Avatar

Мэлс 2021-09-08 66.181.161.33

МҮЭХ гэж социализмаараа байгаа газар үе зе ажил хийж байгаа болох гэж сүржигнэдэг. Энэ байгууллагад эрс штнэчлэл хийж хэрэггүй дарга-орон тоог цомхотгох хэрэгтэй

Avatar

б 2021-09-08 66.181.177.48

Хоолны савнуудын цалинг хасаачээ. Угаасаа мөнгө олж байгаа юм байхгүй байна. Энэ урагшгүй Засгийн газраас болж экспорт ч, импорт ч байхгүй зогсоод, эдийн засаг чинь дампуураад байхад.

Avatar

Зочин 2021-09-08 103.10.23.163

Хэрэггүй орон тоогоо хасаад хэрэгтэйд нь цалинг нэм зүгээр суугаад цалиг авагчид зөндөө бгаа

Avatar

зочин 2021-09-08 124.158.95.131

бас эрүүл мэндийн салбарынхантай л барьцаж байгаа биз. орон тоогоо эргэж харцгаа илүүдэл орон тоо зөндөө байгаа даа

Avatar

PARNO 2021-09-08 102.89.3.170

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 390,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL:
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

Цалин бууруулах нь зөв 2021-09-08 202.21.108.36

ТА хааагчдын цалинг хасах зөв, аргагүй шаардлагаар буюу улсын төсвийг бүрдүүлэгч хувийн хэвшил удаа дараагын утгаа алдсан хөл хорионоос асар их хохирол амсаж Төрөөс хүнд цохилт олныг авч сэргэхгүй болтлоо дампуурч байна. Одоо улсаараа мөхөж дампуурчихгүйн тулд ТА хаагчдын цалин, хангамжыг бууруулахаас өөр аргагүй, мөн хэрэггүй албан хаагчдыг цомхотгож Төр чадварлаг цомхон бж хүндрэлээс гарахгүй бол Төр нь улсаа дампууралд чирлээ.

Avatar

Зочин 2021-09-08 192.82.64.208

saihan yum hutsaj bainadaa ene n****! chi uuruu ajil hiideg baisan bol iim yum bicheed suuhguidee! bodvol ulun zalhuu hulgaich esvel tetgevriin ueiin hun biz chaavaas! turd darga nar tednii tuslahuud l ajlin bairnii bugluus boldog bolohoos busad ajilchid amidarhiin tuld buhii l chaddag yumaa hiigeed yavdag humuus baidgiin shdee mal minee! bodvol bas neg ajil hiij chaddaggui malchin ailiin erheltsen ork tsarailsan eej aaviinha mungiig urj duusgaj baigaa archaagui "huuhed" biz. hotoos zailaarai!

Avatar

Zochin 2021-09-08 66.181.161.120

Demjij bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж