"Аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол дуугараагүй"

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

"Аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол дуугараагүй"

"Аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол дуугараагүй"

Нийслэлийн Онцгой байдлын газраас  өнөөдөр  /2021.09.08/ мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар урд шөнө 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Төв аймагт  арав гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргатай холбогдоход "Газар хөдлөлт иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн. Хохирол учраагүй" гэж мэдэгдсэн.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн.

Харин нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байна. Зарим газарт огт мэдрэгдээгүй бол зарим газарт мэдрэгдсэн. Улаанбаатар хотод зарлах, мэдээлэх 60 ширхэг цамхаг байдаг. Газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол  дуугараагүй. Иргэд сандрах хэрэггүй. Тайван байх хэрэгтэй. Аюулын түвшинд хүрсэн тохиолдолд зарлан мэдээлэх дохиолол ажилладаг. 2021 он гарснаас хойш 3.5-аас дээш газар хөдлөлт 262 бүртгэгдсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж