ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын тендерийг будиантуулсан уу? | News.MN

ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын тендерийг будиантуулсан уу?

ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын тендерийг будиантуулсан уу?

ЭХЯ Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын тендерийг будиантуулсан уу?

Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2021 оны зургадугаар сарын 30-нд зарласан. 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруулалтад гурван комданин оролцсоноос “Power Construction Corporation of china” болон “Power Chengdu engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан байна. Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдэлдээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авснаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй. Гэвч тендерт шалгарсан “Power Construction Corporation of china” болон “Power Chengdu engineering Corporation limited” компанийн түншлэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн баталгааг байршуулаагүй байгаа аж. Тодруулбал, хуульд ТОӨЗ-ийн 39.1-т “Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн зургадугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” хэмээн заажээ.

Гэвч уг хуулийн заалт зөрчигдсөнөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг шалгаруулсан байж болзошгүй юм байна. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын барилгын ажил мөн л хойшлогдож болзошгүй нөхцөл үүсчээ. Угтаа бол хууль зөрчигдсөн энэ тохиолдолд дараагийн компанийг шалгаруулах эсвэл шинээр тендер зарлах ёстой ч Эрчим хүчний яам мөн л хуулийн зөрчил үүсгээд байгаа байна. Хуульд "Шалгарсан тендерт оролцогч ТОӨЗ-ны 39.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, тендерийн баталгааг гүйцэтгүүлэх хангалттай үндэслэл болох ба энэ тохиолдолд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох эсвэл шинээр тендер зарлана гэж заажээ. Гэтэл Эрчим хүчний яам гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадахгүй компанийг ямар үндэслэл журмаар сонгон шалгаруулж, хууль зөрчсөн үйлдэлд нь яагаад боломж олгоод байна вэ гэдэг эрх ашгийн зөрчил үү гэх хардлага дагуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-08 87.118.116.103

*** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-08 150.129.142.115

Тавинбэх Эрдэнэбүрэн, Тавантолгой станц, 10 аймгын дулаан станцыг мөнгө нэхээд зогсоочихсон салбараа шуналаараа унагааж байгаа хөдөөний хүүхэд. Одоо арай зангарагтай юм үзсэн хүн тавих хэрэгтэй. Бацааныг тэр газрын дарга нартай нь хөөж явуул.
Харин Тендерийн баталгааг түлхүүр гардуулах гэрээнд хэрэглэдгүй юмаа хэхэ ямар тоног төхөөрөмж авах гэж байгаа биш. Жаахан хууль судлаад бичмээр юм энэ сэтгүүлч.

Avatar

Зочин 2021-09-08 66.181.161.92

Монголд усан цахилгаан станц байгуулахыг улайранэ эсэргүүцэгч, хорлон саатуулагч нь оросууд!! Тендер булиантуулах болон бусад аливаа хэлбэрээр гацаа саатал үүсгэж байгаа нохдууд бол оросын хөлсний хорлон сүйтгэгч нар шүү!!! Тагнуулын газар тэднийг шалгаж илрүүлэх ёстой!!!!

Avatar

Буд 2021-09-08 192.82.75.166

Энэ тавин бэх гэж сайхан оорийгоо шоуддаг нэг сайдыг зайлуулах хэрэгтэй энэ хун бол юу ч хийж чадахгуй шуу намын нэр унагаад шоу хийдэг нохор доо

Avatar

Зочин 2021-09-08 66.181.183.180

Луйварчдаа зайлуулж байж ажил хийнэ.

Avatar

Зочин 2021-09-08 49.0.158.86

Угаасаа л авилга штэ. Монгол улсынхаа төлөө юу ч хийхгүй байна шүү энэ Тавинбэх. Одоо зайлуул таарна

Avatar

Зочин 2021-09-08 66.181.189.108

Багануурт шон дээр сууж байсан бор шувуу барьж ирээд сайд болгочихсон. Нөгөөх нь шугам сүлжээний ажлаас мэдлэг нь хэтэрдэггүй.Яам тамгийн бичиг цаасны ажилд одоо хүртэл зүгширдэггүй.Энэ тавиураа соль

Avatar

Зочин 2021-09-08 124.158.96.48

Пиз..кууд, авилгал нэхэхээ болиочээ. Хайран алтан цаг хугацаа ……

Avatar

/*-*/ 2021-09-08 49.0.142.18

Тендерийн хулгай авилгалаас гадна бас улаан Оросуудад урвацан тэдний уяаны нохойнууд эздээсээ гөлөлзөөд зориуд хорлож байгаа нь тэрээ

Avatar

Тайж 2021-09-08 66.181.179.187

Өөрсдөө хийе!Чадах юм чинь

Avatar

Зочин 2021-09-08 192.82.92.112

чадкүэ залуу минь

Avatar

Зочин 2021-09-08 66.181.189.108

Баримжаатай юм ярь .тэнэг ээ

Avatar

Айн 2021-09-08 69.138.231.52

Монголд ер нь будлиантдаггүй тендер,будлиан оруулдаггүй яам,гар дүрдэггүй гишүүд гж бна уу

Avatar

Зочин 2021-09-08 66.181.189.108

Анхнаасаа 3 компани Эксим банкнаас ирэхэд мэргэжлийн бус 2 компанийг нь буцаагаагүй АЖЛАА мэддэггүй Тавинбэхийн буруу.Одоо буцахаар хятадууд мөнгөө татах гээд ацан шалаанд оржээ

Avatar

Зочин 2021-09-08 202.21.118.6

Яамнуудын будилаан үнэн гомдмоор, орон нутгийн бид бага мөнгөөр их ажил хийхийг зорьдог, тэд тэрбум тэрбум төгрөгөөр өчүүхэн юм хийдэг, бодвол нөгөө цавчаа нь тэр байх.

Avatar

Зочин 2021-09-08 66.181.186.124

Darga nar avah,uguh yaman deeree tohirch chadahgui bn uuchlaarai

Avatar

Сандагийн Бямбацогт 2021-09-08 202.9.46.79

Бя овогт Хятад компанитай нийлж менге угаах гэж байсан. Манай нутгаас савраа тат дунхуу х***а минь ээ

Avatar

лллррруууд 2021-09-08 66.181.166.196

яамаар дүүрэн гүзээтэй хурган дарга нарын хийж байгаа будлиан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж