Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов | News.MN

Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов

Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов

Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов

Афганистаныг амжилттай гартаа оруулж эзэн суусан талибууд өөрсдийн гэсэн шинэ засгийн газраа албан ёсоор байгуулж, сайд нараа томилжээ. Гэтэл сайд болсон хүмүүсийн дунд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хоригт байгаа хүмүүс, тэр байтугай АНУ-аас таван сая ам.доллараар толгойг нь үнэлж эрэн сурвалжилж буй хүн ч багтжээ.

Жишээлбэл, Талибаны удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч, толгойлогч Мулла Мухаммад Хассан Ахундыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, сайд нарын зөвлөлийн даргаар томилогдсон байна. Мөн зэвсэгт бүлэглэлийн хоёрдугаар хүн гэж тооцогддог Мулла Абдул Гани Барадар Ерөнхий сайдын орлогч болсон аж. Түүнээс гадна Мулла Якүб батлан хамгаалахын сайд, Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болжээ.

Гэвч талибуудын зарласан эдгээр бүх сайд нар НҮБ-ын аюулгүй бадлын зөвлөлөөс хориг хүртсэн хүмүүс аж. Тэр дундаа Ахундыг НҮБ, Европын холбоо, Нэгдсэн Вант улс дуу нэгтэйгээр алан хядагч хэмээн дүгнэдэг юм.

Харин Барадарыг  Пакистаны цагдаа нар барьж, хорих хүртэл АНУ түүнийг идэвхтэй эрэн сурвалжилж байв. Гэвч найман жил хорьсны эцэст 2018 онд Дональд Трампын энхийн гэрээний дараа түүнийг суллаж байжээ.

Тэгвэл дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болсон Хакканиг АНУ олон улсын алан хядагч гэж тодорхойлж, холбооны мөрдөх товчоо түүнийг баривчлахад тус болох чухал мэдээллийг таван сая ам.доллараар үнэлсэн юм. Тэрбээр 2008 онд Кабул хотын зочид буудалд америк иргэн тэргүүтэй зургаан хүний амь хөнөөсөн халдлагыг зохион байгуулж, АНУ-ын албан тушаалтнуудад чиглэсэн олон улсын халдлагад оролцож, Афганистаны Ерөнхийлэгч Хамид Карзайг хөнөөхийг завдсан юм.

Мөн батлан хамгаалахын сайд болж буй мужахид дайчдын толгойлогч, Талибаны үүсгэн байгуулагч Мулла Мухаммед Омарын хүү Мулла Якүбийг барууныхан хэлэлцээр хийхэд хамгийн амар хэл амаа ололцдог, 20 жилийн дайныг дуусгахад том хувь нэмэр оруулсан хүн гэж тооцдог аж.

Түүнчлэн гадаад хэргийн сайд болон түүний орлогчийн үүрэг гүйцэтгэхээр болсон Амир Хан Муттаки, Абас Станикзай нар бол өнгөрсөн жил Катарт энхийн гэрээ байгуулахад оролцсон, Вашингтонтой холбоо тогтооход хувь нэмэр оруулсан гэдгээрээ олон улсын танил болсон хүмүүс юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-09-08 192.82.72.74

Одоо энэ дээрэмчид олонд ил болж байгаа юм чинь Америкчууд бүгдийг агнах байлгүй

Avatar

Зочин 2021-09-08 87.118.116.103

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Ovgon 2021-09-08 64.119.16.65

баахан а луурчин террористууд засгийн эрхэнд нь гарч дэ, одоо ч охид, эмэгтэйчүүдээ боолчлоод л, үгэнд ороогүйг нь мухамед зөнчийнхөө зааснаар чулуугаар нүдэж а лаад л эхэлнэ дэ ккк. азгүй ч ард түмэн болдоо.

Avatar

Зочин 2021-09-08 202.131.239.138

Жаахан юм уншчихад хуцаж бай. пуштунчууд 57% эзэлдэг олонх нь юм чинь засгийн эрхийн төлөө тэмцэх нь тодорхой шүү дээ. Харин тэр алан хядагч гэж байгаа хүмүүс чинь зүгээр л америкийн шоу. Жинхэнэ халдлагийн эзэд нь дандаа америкчууд байсаар ирсэн байх ч болно

Avatar

Зочин 2021-09-08 192.82.72.207

Естой тvй! Май! гэх биз!! Ккк.

Avatar

Зочин 2021-09-08 2.136.17.240

Манай эрчүүд тэгсэн палааж тирко өмсье гэж чарлалдаад байгаа 😂

Avatar

Ovgon 2021-09-08 64.119.16.65

мусулман охид хүүхнүүд нь эрэгтэй хувцас өмсөж банди болж гадагшаа гарч агаар амьсгалах эрх чөлөө эдэлдэг гэжуугаа хөөрхийс ккк. тэгсээр байгаад сэтгэл зүйд нь нөлөөлөөд исламын орнуудын хүүхнүүдийн ихэнх нь лесби болсон байдаг гэсэн.

Avatar

/*-*/ 2021-09-08 49.0.142.18

Хотын дарга байсан МАН-ын авилгалч гooмо Батболд шиг палааж тирко өмссөн байдаг шиг үү

Avatar

Зочин 2021-09-08 66.181.191.114

МОНЦАМЭ-гийн гадаад мэдээ яачихсан юм бэ?!

Avatar

Зочин 2021-09-08 216.38.195.77

oykba

Avatar

Зочин 2021-09-08 202.179.24.225

хэзээ ч засрахгүй улс. Одоо бүр алан хядагчид нь засгийн эрхэнд гарч иржээ. Бүүр засрахгүй, ойлгомжтой болсон

Avatar

o/f@x 2021-09-08 216.38.195.77

duurij

Avatar

Зочин 2021-09-08 202.21.108.36

Монголд олон хүн буудаж хөнөөсөн ХЗЯ ны сайд асан одоо УИХ ын гишүүн, ЕС нь архи хүүхэн эргүүлсээр намынхаа дархлагдсан гишүүн байж л байгаа биз дээ. Ардчилсан Монголд болж байхад Исламист Афганд яагаад болдгүй юм.

Avatar

/*-*/ 2021-09-08 49.0.142.18

Тэр чинь ардчилсан монгол биш МАН-жсан монгол оркуудын нийгэм байх өө

Avatar

Зочин 2021-09-08 202.21.108.238

zes n tsuhuij baina daa. yavah shinjgui bolood yavchlaa.

Avatar

/*-*/ 2021-09-08 49.0.142.18

Талибаны теppopистуудын засгийн газар айн? Ийм байж болж байгаамуу манай улаантнууд аа?

Avatar

Зочин 2021-09-08 66.181.161.22

Yahavdee tgd usad taalagdah gj udirdagchaa todruulah ymuu ezen ni ymaa medej ereg ni usaa hashdag ym

Avatar

Зочин 2021-09-08 59.153.113.162

Хамид Карзайг хөнөөсөн гэж үнэн үү? Карзай одоо ч амьд байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-09-08 202.126.89.147

Zavdsan gej iin shvv dee !

Avatar

Зочин 2021-09-08 192.82.70.133

хамид карзай амьд шүү

Avatar

Зочин 2021-09-08 192.82.64.208

islamin shutlegtei iljguud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж