Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов

Талибаны ЗГ эрэн сурвалжлагдаж буй этгээдийг сайдаар томилов

Афганистаныг амжилттай гартаа оруулж эзэн суусан талибууд өөрсдийн гэсэн шинэ засгийн газраа албан ёсоор байгуулж, сайд нараа томилжээ. Гэтэл сайд болсон хүмүүсийн дунд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хоригт байгаа хүмүүс, тэр байтугай АНУ-аас таван сая ам.доллараар толгойг нь үнэлж эрэн сурвалжилж буй хүн ч багтжээ.

Жишээлбэл, Талибаны удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч, толгойлогч Мулла Мухаммад Хассан Ахундыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, сайд нарын зөвлөлийн даргаар томилогдсон байна. Мөн зэвсэгт бүлэглэлийн хоёрдугаар хүн гэж тооцогддог Мулла Абдул Гани Барадар Ерөнхий сайдын орлогч болсон аж. Түүнээс гадна Мулла Якүб батлан хамгаалахын сайд, Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болжээ.

Гэвч талибуудын зарласан эдгээр бүх сайд нар НҮБ-ын аюулгүй бадлын зөвлөлөөс хориг хүртсэн хүмүүс аж. Тэр дундаа Ахундыг НҮБ, Европын холбоо, Нэгдсэн Вант улс дуу нэгтэйгээр алан хядагч хэмээн дүгнэдэг юм.

Харин Барадарыг  Пакистаны цагдаа нар барьж, хорих хүртэл АНУ түүнийг идэвхтэй эрэн сурвалжилж байв. Гэвч найман жил хорьсны эцэст 2018 онд Дональд Трампын энхийн гэрээний дараа түүнийг суллаж байжээ.

Тэгвэл дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болсон Хакканиг АНУ олон улсын алан хядагч гэж тодорхойлж, холбооны мөрдөх товчоо түүнийг баривчлахад тус болох чухал мэдээллийг таван сая ам.доллараар үнэлсэн юм. Тэрбээр 2008 онд Кабул хотын зочид буудалд америк иргэн тэргүүтэй зургаан хүний амь хөнөөсөн халдлагыг зохион байгуулж, АНУ-ын албан тушаалтнуудад чиглэсэн олон улсын халдлагад оролцож, Афганистаны Ерөнхийлэгч Хамид Карзайг хөнөөхийг завдсан юм.

Мөн батлан хамгаалахын сайд болж буй мужахид дайчдын толгойлогч, Талибаны үүсгэн байгуулагч Мулла Мухаммед Омарын хүү Мулла Якүбийг барууныхан хэлэлцээр хийхэд хамгийн амар хэл амаа ололцдог, 20 жилийн дайныг дуусгахад том хувь нэмэр оруулсан хүн гэж тооцдог аж.

Түүнчлэн гадаад хэргийн сайд болон түүний орлогчийн үүрэг гүйцэтгэхээр болсон Амир Хан Муттаки, Абас Станикзай нар бол өнгөрсөн жил Катарт энхийн гэрээ байгуулахад оролцсон, Вашингтонтой холбоо тогтооход хувь нэмэр оруулсан гэдгээрээ олон улсын танил болсон хүмүүс юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж