Газар хөдлөлт: Улаанбаатарт 3-4 баллын хүчтэй мэдрэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

ШуурхайГазар хөдлөлт: Улаанбаатарт 3-4 баллын хүчтэй мэдрэгджээ

Газар хөдлөлт: Улаанбаатарт 3-4 баллын хүчтэй мэдрэгджээ

НЭМЭЛТ: 10:00 цагт

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэллээ.

3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ.


НЭМЭЛТ:07:30 цагт

Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 09.08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


УЛААНБААТАРТ 5.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ МЭДРЭГДЛЭЭ

Улаанбаатар хотод 00:50 цагт газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-08 00:50:33

Газар зүйн байршил (Өргөрөг, У: 48.64 106.06

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0

Болсон газар : Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж