Сэико Хашимото: Олимп, паралимп 100 хувь амжилттай болоогүй

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Сэико Хашимото: Олимп, паралимп 100 хувь амжилттай болоогүй

Сэико Хашимото: Олимп, паралимп 100 хувь амжилттай болоогүй

Токиогийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэико Хашимото өчигдөр (2021.09.06) хэвлэлийн бага хурлын үеэр Япон улс олимп, паралимпын наадмыг 100 хувь амжилттай зохион байгуулаагүйг онцоллоо.

Тэрбээр ярихдаа “Цар тахлын үед Япон улс олимп, паралимп гэх олон улсын арга хэмжээ зохиосноор би бахархаж байна. Мөн энэхүү эрхэм хүндтэй даалгаврыг Парист шилжүүллээ” гэв.

Түүнээс сэтгүүлч “Япон улс олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан гэж та бодож байна уу?” хэмээн асуухад Сэико Хашимото “Бид Токиогийн наадмыг уламжлалт хэлбэрээр зохион байгуулаагүй учир би 100 хувь амжилттай болоогүй гэж хэлнэ. Амжилттай болсон эсэхийг нь түүх л шийднэ дээ” гэж хариулжээ.

Токиогийн олимп, паралимпын наадмуудад оролцохоор дэлхий өнцөг булан бүрээс нийт 15 мянган тамирчин Японд хүрэлцэн иржээ. Тэмцээнүүдийн ихэнхи нь Токио хотод, цөөхөн хэдэн спортын төрлүүд тус хотын ойролцоох мужуудад болсон аж.

Японы Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн дарга Кацүнобү Като өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тус улс зохион байгуулагч орны үүргээ биелүүлж, наадмыг аюулгүй явуулсан гэжээ. Тэрбээр ярихдаа “Наадмын албаны хүмүүс, сайн дурынхан, эрүүл мэндийн ажилчдын хичээл зүтгэлийн ачаар бид Токиогийн олимп, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулж, хаалаа” гэжээ. Мөн түүний хэлснээр тамирчдын хотхон, эсвэл цэнгэлдэхээс халдвар гадагш алдаагүй гэнэ.

Токиогийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто Япон улс олимп, паралимпын тасалбар борлуулалтаас 819 сая ам.доллар олно гэж тооцоолж байсныг дурджээ. Токиогийн олимп хаалттай цэнгэлдэхэд үзэгчгүй болсон бол паралимпыг 15300 сурагч тус улсын засгийн газраас дэмжлэгтэй цэнгэлдэхэд ирж үзсэн аж.

Дашрамд сонирхуулахад, Японы Саппоро хот 2030 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар өрсөлдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж