Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Улаанбаатар-Газиентип хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй энэ цаг үед Элчин сайдтай танилцаж байгааг цохон тэмдэглэв.
Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Анкаратай ах дүүгийн харилцаатайгаас гадна Истанбул хоттой хүмүүнлэг болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай билээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. Түүнчлэн талууд цаашид хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө буйгаа илэрхийллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Төрийн алба 2021-09-07 202.9.41.13
Төрийн албаны тавилга хүлээн авалт зэрэгт стандарт бдг блв уу
Хуульч 2021-09-07 24.10.158.175
Гадны элчин сайдтай уулзахдаа ядаж зангиа зүүж байх хэрэгтэй. Ямар дэвжээн дээр барилдах гэж байгаа бөх биш.
T 2021-09-07 202.126.89.110
** bok m in ni zangiagaa zyygeechee! Naad elchin saidaa khyndel! Chamaas 100 dakhin ilyy bolovsroltoi khyn bgaa shyy! Yos yombogor tor tombogor gej! Er ni albandviim ongolog koctyum omsdoggyi yumdaa! Tegeed ynetei tsag zyychikheed guilga guigaad suuna! Mongolchuud khezee iim malnuudaasaa salakh bol?
Зочин 2021-09-07 198.144.120.234
>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-09-07 78.173.75.168
Маш зөв. Хот тохжилтоор бол Туркууд дэлхийд алдартай. Хамтарч олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зочин 2021-09-07 66.181.189.10
Ene t-1 uuriigee Erunhii Said gej anduuraad bainuu?!
Кса 2021-09-07 202.126.89.161
Анкарагийн гудамж буюу Бага тойрог, 5-р сургуулийн урдахь гудамжийг Туркууд сэтгэлээсээ сайхан тохижуулж өгсөн. Шөнө бол бүр тасархай гоё. Явган хүний зам нь өргөн, борооны ус тогтохгүй. Сөүлийн гудамжийг харьцуулаад нэг үзээрэй. Өмхий Солонгосчуудын хульхдсан, манай г*** дарга нарын сэтгэлгүй хандсан нь даан ч дээ гэмээр. Энэ Сөүлийн гэсэн нэрийг буцааж Д.Нацагдоржийн гудамж болгоё оо
Зочин 2021-09-07 66.181.161.3
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг Хятад автобус нийлүүлэхийг эсэргүүцэж байна