Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов | News.MN

Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов

Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов

Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов

Вьетнам өнгөрсөн Даваа гаригт, Covid-19 цар тахлын хорио цээрийн дэглэм зөрчиж, бусдад санаатай халдвар тараасан хэргээр нэгэн эрд таван жилийн хорих ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Вьетнамын төрийн мэдээллийн агентлаг (VNA)-ийн мэдээлснээр, өдгөө 28 настай Ле Ван Три өмнөд нутгийн Ка Мау мужийн Ардын шүүхэд болсон шүүх хурлаас "аюултай халдварт өвчин тараасан" хэргээр ял сонссон байна.

Вьетнам эрийг “Хо Ши Мин хотоос Ка Мау руу буцаж очоод, 21 хоногийн хорио цээрийн дэглэм зөрчсөн" гэж мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Мөн “Тэрбээр найман хүнд халдвар тараасан бөгөөд тэдний нэг нь сар эмчлүүлж байгаад нас барсан" гэж нэмж мэдээлжээ.

Хэдийгээр Вьетнам улс цар тахлын хатуу хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн ачаар халдвараас амжилттай хамгаалж буй орнуудын тоонд багтаж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс халдварын шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Вьетнамд цар тахлын нөхцөл байдал улам бүр хурцдаж буй бөгөөд нийт 536 мянга гаруй хүн халдвар авч, 13385 хүн ​​амиа алдаад байгаа аж.

Тус улс өөр хоёр хүнд ижил хэргээр 18 сар, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 192.82.85.158

за арай чдэ

Avatar

Зочин 2021-09-07 122.201.21.104

хээ манайд ингэвэл ч 3 саяулаа яваад өгөх юм байна

Avatar

Зочин 2021-09-07 198.144.120.234

>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-07 192.82.72.207

Тэмцэх гээд байгаа бол ингэж байж л амжилттай болох нь ойлгомжтой! Даанч манайд ингэж тэмцэж болку. Яагаад гэвэл Ардчилалын Баянбүрд улс. Бүх юм ил задгай, өөрийн дураар байх ёстой!

Avatar

Зочин 2021-09-07 202.179.27.96

Одоо манайд бүр утгаа алдлөө с**. Хаа сайгүй олигтой ханиаж чадахгүй хоолойгоо зассан хүмүүс коронатайгаа нуугаад л сул чөлөөтэй явцгааж байна.

Avatar

Зочин 2021-09-07 202.179.24.134

яг онооно гэж дасгаж байгаад хориод өгөхнүү зг

Avatar

Зочин 2021-09-07 192.82.85.158

тэгнэ шдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж