Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов

Covid-19 тараасан вьетнам эрд таван жилийн хорих ял оноов

Вьетнам өнгөрсөн Даваа гаригт, Covid-19 цар тахлын хорио цээрийн дэглэм зөрчиж, бусдад санаатай халдвар тараасан хэргээр нэгэн эрд таван жилийн хорих ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Вьетнамын төрийн мэдээллийн агентлаг (VNA)-ийн мэдээлснээр, өдгөө 28 настай Ле Ван Три өмнөд нутгийн Ка Мау мужийн Ардын шүүхэд болсон шүүх хурлаас "аюултай халдварт өвчин тараасан" хэргээр ял сонссон байна.

Вьетнам эрийг “Хо Ши Мин хотоос Ка Мау руу буцаж очоод, 21 хоногийн хорио цээрийн дэглэм зөрчсөн" гэж мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Мөн “Тэрбээр найман хүнд халдвар тараасан бөгөөд тэдний нэг нь сар эмчлүүлж байгаад нас барсан" гэж нэмж мэдээлжээ.

Хэдийгээр Вьетнам улс цар тахлын хатуу хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн ачаар халдвараас амжилттай хамгаалж буй орнуудын тоонд багтаж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс халдварын шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Вьетнамд цар тахлын нөхцөл байдал улам бүр хурцдаж буй бөгөөд нийт 536 мянга гаруй хүн халдвар авч, 13385 хүн ​​амиа алдаад байгаа аж.

Тус улс өөр хоёр хүнд ижил хэргээр 18 сар, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж