Галд өртсөн өрхийн гишүүдийг гурван гэрт түр байрлуулж байна | News.MN

Галд өртсөн өрхийн гишүүдийг гурван гэрт түр байрлуулж байна

Галд өртсөн өрхийн гишүүдийг гурван гэрт түр байрлуулж байна

Галд өртсөн өрхийн гишүүдийг гурван гэрт түр байрлуулж байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өчигдөр (2021.09.06) 10.00 цагийн орчимд нийтийн байранд гал гарчээ. Энэ талаар тус аймгийн онцгой байдлын газартай холбогдож тодруулахад "Одоогоор галын шалтгаан нөхцөл болоод хохирлын хэмжээг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газар, сумын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гал гарсан байр нь хуучны модон барилга байсан учир гал богино хугацаанд газар авч, бүхэлдээ шатсан. Урьдчилсан байдлаар 10 гаруй өрх амьдрах гэргүй болоод байна" гэсэн юм.

Харин тус сумын Засаг даргын тамгын газартай холбогдож, үүсээд буй нөхцөл байдал болон тухайн айл өрхөд ямар тусламж үзүүлж буй талаар асуухад “Нийтийн байранд ойролцоогоор 13 айл амьдардаг байсан. Галын шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна.

Хүмүүс тухайн үед гал гарч байгааг мэдээд, аюулгүй байдлаа бодоод, байрнаас гарч зогссон байсан. Гал хормын дотор гарч, 30 орчим минут тухайн барилга шатсан.

Сумын Засаг даргын тамгын газраас тэдгээр айл өрхөд туслахаар гурван гэр барьж, гэр бүлүүдийг оруулсан. Харин зарим айлууд хамаатан садан болон бусад танил айлдаа түр байрлаж байна. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тодорхойлно. Модон барилга учраас гал богино хугацаанд дүрэлзсэн. Сумын ард иргэд Засаг даргын тамгын газрын алба хаагчид унтраахыг оролдсон ч оч үсрээд, ойртох ямар ч боломжгүй байсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 202.179.21.196

1978 онд хуучнаар Зөвлөлтийн тусламжаар баригдсан САА-н төв, Саяны галд шатсан байр Оросын барилгачдын байрлаж байсан байр гэхээр 1976 онд баригдсан БАМ-н хийцтэй модоор баригдсан барилга байсан, 90-д оны эдийн засгийн хүнд жилүүдэд сум суурингаа хөлдөөж сүйрүүлэхгүй арчилж хамгаалж ( Дорнодын Халхгол САА гэхэд л хөлдөөгөөд байр байшингуудаа тоноод дуусгасан байдаг байх ) инженерийн байгууламжуудыг нь засч шинэчилж орчин үеийн тохилог суурин хэвээр нь ашиглаж байгаа нь үе үеийн удирдлага болон

Avatar

Зочин 2021-09-07 198.144.120.234

>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж