Австралид гурван настай Энтони хүү ойд төөрч, дөрвөн өдрийн дараа эсэн мэнд олджээ. Хүүг өчигдөр (2021.09.06) гэрийнхээ ойролцоо горхиноос ус ууж байхад нь нисдэг тэрэгтэй цагдаа нар олж харсан байна.
Хүү аутизмтай бөгөөд юм ярьдаггүй аж. Түүнийг хамгийн сүүлд энэ сарын 3-нд гэртээ байхад гэрийнхэн нь харсан бөгөөд хулгайлагдсан байх вий гэж санаа зовж байжээ. Аз болж цагдаа нар түүнийг гэрээсээ 500 м зайд эсэн мэнд байхад нь олж гэрт нь хүргэсэн байна.
Цагдаа нарын хэлснээр, хүүг олоход хөл нь хэд хэд шалбарсан, горхин дотор орж сууснаас хувцас нь норсон, зарим газраа урагдсан байснаас өөр элдэв гэмтэлгүй, эрүүл саруул байжээ.
A three-year-old child missing on a rural property in the Hunter region since Friday has been located following a large-scale search.https://t.co/VrlVwL4sYW pic.twitter.com/byOXFCiD1j
— NSW Police Force (@nswpolice) September 6, 2021
Хүүгийн аав Энтони Илфалак “Энэ бол гайхамшиг. 100 гаруй цагдаа, сайн дурынхан нийлж түүнийг гурван хоног хайсан. Гэвч бидний хэдийнэ самнасан газраас хүү минь олдож байдаг. Тэр шоргоолжинд хазуулж, бүдэрч унасан байсан. Гэхдээ эсэн мэнд. Би энэ гурван хоногт ойгоор тэнэж, хүүгээ дуудсаар байсан. Одоо хөдлөх ч тэнхэлгүй болжээ” хэмээн ярьсан байна.
Хүүг олсон цагдаа нар түүнийг гурван хоногийн турш ойд ганцаараа байсан гэхэд эрүүл саруул, эсэн мэнд байгаад ихэд гайхжээ. Тэд “Хүү горхиноос холдоогүй тулдаа ангаж, муужирч унаагүй тэссэн байж. Гэхдээ хаана унтаж, юу идэж байсныг нь одоохондоо мэдэх юм алга. Үнэхээр амьд үлдэх хувьтай хүү юм” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ